Хятадын дарга Ши Жиньпин 12-р сарын 04-нд "2023 оны Цүндү олон улсын форум"-д баяр хүргэх захидал илгээв.
Ши Жиньпин:
-Цүндү олон улсын форум байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн эрдэм чадвартай хүмүүсийг нэгтгэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой хөгжил,соёлын солилцоо, харилцан суралцах зэрэг олон асуудлыг гүнзгийрүүлэн хэлэлцэж, олон улсын хамтын ажиллагааг дэмжин,хүмүүсийн хоорондын хэлхээ холбоог сайжруулахад эерэг үүрэг гүйцэтгэж байна.
Дэлхий ертөнц, цаг үе, түүхэнд урьд өмнө байгаагүй өөрчлөлт гарсан ч хүн төрөлхтний нийгэм бие биеэсээ суралцах, нээлттэй, хүртээмжтэй байж, ялалт байгуулсан хамтын ажиллагаанд хүрч, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дэмжин, хамтдаа илүү сайн ертөнцийг цогцлоох ёстой.Бүх зочид мэргэн ухаанаа нэгтгэн, жинхэнэ олон талт үзлийг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хувь нэмрээ оруулна гэдэгт би найдаж байна.
"2023 оны Цүндү олон улсын форум”12-р сарын 04-нд Гуандун мужийн Гуанжөү хотод "Олон талт үзэл: илүү их солилцоо, илүү өргөн хүрээтэй, илүү хамтран ажиллана" сэдвээр нээгдлээ.Уг форумыг Хятадын хөрш зэргэлдээ орнуудтай харилцах холбоо, Австрали Хятадын нөхөрлөлийн солилцооны холбоо, Гуандун мужийн Ардын засгийн газар, Дэлхийн удирдагчдын холбооноос хамтран зохион байгуулсан юм.
