solongonews
Ши Жиньпин Шри Ланкийн ерөнхийлөгчтэй уулзав
2023-10-20 16:08
Ши Жиньпин Шри Ланкийн ерөнхийлөгчтэй уулзав

Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 20-ны өдөр "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь чуулга уулзалтад оролцож байгаа Шри Ланкийн ерөнхийлөгч Ранил Викремесингхэтэй уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь чуулга уулзалтад оролцсон ерөнхийлөгч танд талархаж байна. Та Ерөнхий сайдын хувиар “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний анхдугаар чуулга уулзалтад оролцож байсан. Ийнхүү 6 жилийн даргаа ахин Хятадад хүрэлцэн ирсэн нь “Бүс ба Зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалтыг тууштай дэмжиж буйн илэрхийлэл юм. Танд баярлан талархаж буйгаа илэрхийлье. Ерөнхийлөгч таны удирдлага дор Шри Ланка улс хамгийн хүнд үеэ даван туулж, эдийн засаг, нийгэм нь эмх цэгцтэй сэргэн хөгжиж байна. Хятад, Шри Ланкийн харилцааг миний бие дээд хэмжээнд чухалчилдаг. Эрхэм ерөнхийлөгч тантай хамт хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, "Бүс ба Зам" санаачилгыг чанарын өндөр түвшинд хүргэхэд бэлэн байна. Мөн Хятад, Шри Ланкийн хооронд чин үнэнч харилцан туслалцаа үзүүлэхийг дэмжиж, мөнхийн найрамдалт стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна гэжээ.

Ранил Викремесингхэ хэлэхдээ, "Бүс ба зам" Олон улсын хамтын ажиллагааны гурав дахь форумыг амжилттай зохион байгуулж буй Хятад улсад баяр хүргэе. Шри-Ланка улс "Бүс ба зам"- ын хамтын бүтээн байгуулалтад ихээхэн ач холбогдол өгч, идэвхтэй оролцож, өөрийн чадавхи, ирээдүйг өөдрөгээр хүлээж байна. Шри Ланка нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятадын хөгжлийн туршлагаас суралцана гэж найдаж, Шри Ланкад хөрөнгө оруулах хятадын бизнесийг хүлээн авч, үүнд бизнесийн сайн орчинг бүрдүүлэхэд бэлэн байна. Шри Ланка бүс нутгийн үйл ажиллагаанд Хятад улстай харилцаагаа бэхжүүлж, хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжихэд бэлэн байна гэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл