Бүгд Найрамдах Мадагаскар Улсын Ерөнхийлөгч Ражоэлинагийн урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч,УТЗЗ-ийн хорооны дэд дарга Хү Чүньхуа 12-р сарын 16-ны өдөр Мадагаскарын нийслэл Антананариво хотод Мадагаскарын Ерөнхийлөгчийн нээлтийн ёслолд оролцлоо.
Хү Чүньхуа БНХАУ-ын дарга Ши Жиньпиний чин сэтгэлийн мэндчилгээг Ражоэлинад хүргэж, Хятад улс Хятад-Мадагаскарын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, Мадагаскартай хамтран янз бүрийн салбарт солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, бие биенийхээ гол сонирхол, гол асуудлуудтай холбоотой асуудлаар бие биенээ тууштай дэмжиж, Хятад-Мадагаскарын хамтын ажиллагааны цогц түншлэлийг шинэ түвшинд гаргахад бэлэн байна гэжээ.
Ражоэлина Дарга Ши Жиньпинд нээлтийн ёслолд нь оролцохоор тусгай төлөөлөгч илгээсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд, Дарга Ши Жиньпинд чин сэтгэлийн мэндчилгээг дамжуулсан байна. Мадагаскарын тал Мадагаскар, Хятадын уламжлалт нөхөрлөлд ихээхэн ач холбогдол өгч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүч, хүний нөөц зэрэг гол салбаруудад Хятадтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Ингэснээр хоёр талын харилцааг илүү өндөр түвшинд хүргэхэд бэлэн байна гэж Ражоэлина хэлжээ.
