solongonews
Ши Жиньпин Беларусийн Ерөнхийлөгчтэй уулзав
2019-04-25 22:17
Ши Жиньпин Беларусийн Ерөнхийлөгчтэй уулзав.

Дөрөвдүгээр сарын 25-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Беларусийн ерөнхийлөгч Лукашенког Ардын Их Хурлын Танхимд хүлээн авч уулзлаа.

Ши Жиньпин хэлэхдээ: - Хятад, Белорус нь сайн найзууд юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа, хамтдаа хожих бүх талын стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшинд хэрэгжин, “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт үр өгөөжтэй байж, Хятад-Беларусийн аж үйлдвэрийн парк нь “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтын үлгэр жишээ төслийн нэг болж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа цоо шинэ түвшинд хүрсэн. Хоёр тал “Бүс ба зам” санаачилгыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Беларусийн талын хөгжлийн стратегитай холбон, аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулж, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, боловсрол, орон нутгийн хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэн, илүү их ололт амжилтад хүрэх ёстой гэжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : CCTV13
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл