solongonews
Үнэнч шударга, ариун чигч, хариуцлагатай боловсон хүчнийг бэлдэхийг шаардав
2018-11-27 11:01
Үнэнч шударга, ариун чигч, хариуцлагатай боловсон хүчнийг бэлдэхийг шаардав.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо Хятадын түүхэн дэх засаглалын талаар 10 дахь удаагаа хамтарсан сургалтыг 11-р сарын 26-ны үдээс хойш хийв. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин сургалтын даргалах үеэр онцлохдоо, улс төрийн зөв замнал нь зохион байгуулалтын зөв сонголтоос салж чадахгүй. Манай нам ард түмнээ дайчлан "хос 100 жил"-ийн зорилт, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын Хятадын мөрөөдлийг биелүүлж, шинэ цаг эриний намын зохион байгуулалтын чиглэлийг баримтлан, ёс суртахууны баримжааг чангатган, хөдөлмөр эрхлэгчдэд шударга байж, алсыг зорьж, идэвхжлийг сэргээн, үнэнч шударга, ариун чигч, хариуцлагатай, өндөр боловсролтой боловсон хүчнийг эгнээг бий болгох хэрэгтэй гэжээ.

Тэрээр: Өргөсний түүхээс сургамж авдаг нь манай намын сайхан уламжлал юм. Түүх өргөсний хүмүүсийн амжилт болон алдааг тэмдэглэн үлдээсэн байдаг. Түүхээ судалж, түүхээр толь болгож, түүхэн дэх засаглалын уруудсан түүхийг ойлгох нь бидэнд өргөснөө эргэн харах, өнөөдрийн жолоог атгах, маргаашийг нээхэд ухаарал хайрладаг. Бид томоохон нээлт, бүтээн байгуулалт хийж том үйлс бүтээж, аугаа зорилтыг биелүүлэхийн зэрэгцээ түүхээ чухалчлан судалж, сургамж болгож байх ёстой. Энэ нь биднийг оюунаа баяжуулах, хараагаа тэлэх, боловсролоо дээшлүүлэх, чадвараа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл