solongonews
Хятад, Америк худалдааны маргааныг зогсоож, хоёр улсын иргэдэд илүү хүртээмжтэй боллоо
2018-05-20 21:32
Орон нутгийн цагаар 05-р сарын 19-ний үдээс өмнө хоёр хоног үргэлжилсэн Хятад, Америкийн худалдаа эдийн засгийн зөвшилцөл амжилтад хүрч, хоёр тал “Хятад, Америкийн худалдаа эдийн засгийн зөвшилцлийн хамтарсан мэдэгдэл” гарган, зөвшилцлийн ололт амжилтаа нийтэлжээ.

 

Энэ удаагийн зөвшилцлөөр хоёр талын бүх шаардлагыг хангаж чадаагүй боловч идэвхтэй, шударга, зүй зохистой, үе шат хуваасан, бүтээлч чанартай болж, Хятад, Америкийн харилцааг эрүүл замаар хөгжүүлэн, дэлхийн худалдаа эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгчээ.

Энэ удаагийн зөвшилцөлд Хятад, Америк хоёр тал чухал бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид томилон оролцуулж, хэлэлцээрийн хоёр тал бодит байдалд суурилах бөгөөд нийтлэг ойлголцолд хүрэхэд маш их дарамттай байлаа. Хоёр тал хэний төлөө зөвшилцөж, хэнд үйлчлэх гэсэн тэнцвэртэй цэг олох шаардлагатай юм. Хятад улс энэ талаар маш тодорхой бат бэх байр суурьтай. Тухайлбал, Хятадын дээд удирдагч Ши Жиньпиний засаглалын баримтлал буюу “Ард иргэдэд илүү хүртээмжтэй байлгах” явдал юм. Америкийн тал ч үүнийг дээд хэмжээнд хүлээн зөвшөөрсөн юм. 17-ны өдөр Америкийн ерөнхийлөгч Д.Трамп Ши Жиньпиний тусгай элч, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Хятад улсын ерөнхий сайдын орлогч, Хятад, Америкийн эдийн засгийн бүх талын хэлэлцээрийн Хятадын талын ахлагч Лю Хэтэй уулзаж, Америк, Хятадын хамтын ажиллагаа “Хоёр улсын ард түмэнд илүү бодит ашиг хүртээх”-ийг хүсэж байна гэсэн юм. Энэ утгаараа дэлхий дахины анхаарлыг татсан Хятад, Америкийн худалдааны зөвшилцлийн хэлэлцээнд хамгаас илүү хожсон нь Хятад, Америк хоёр орны ард иргэд юм.

Эрх тэгш харилцан ашигтай, хөгжлөө хуваалцах Хятад, Америкийн хамтарсан мэдэгдэлд зургаан заалттай бөгөөд хоёр талын бодитой жагсаалт, хөрөнгө мөнгийг тодорхойлоогүй. Үсэг багатай мэдээлэл нь хүмүүсийг илүү их төcөөлөлтэй болголоо. “Үр ашигтай арга бодлого хэрэгжүүлж, Хятад улстай хийж буй Америкийн худалдааны алдагдлыг бодитой багасгана. ”Хоёр тал боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдааны асуудлыг авч хэлэлцэн, тус салбарын худалдааг хөгжүүлэх ашигтай боломжийг бүрдүүлэх талаар нийтлэг ойлголцолд хүрсэн” гэх зэрэг заалтууд Хятад улс Америкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, нефть, цэвэр эрчим хүч, дээд технологийн бүтээгдэхүүн зэргийн их хэмжээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах гэж буйг харуулж байна. Хамтарсан мэдэгдлийн агуулга Хятад улсын баримталсаар ирсэн “Эрх тэгш харилцан ашигтай” зарчмыг харуулав.


Хоол хүнсний асуудал нь хүмүүсийн хамгийн их анхаарал хандуулж байгаа зүйл болно. Хятад улсын дунд зэргийн орлоготой хүмүүс дэлхийд хамгаас илүү байгаа юм. Тэдний хүн нэг бүрийн ДНБ 2020 онд 10 мянган ам.долларт хүрэх төсөөл байна. Нийгмийн гол зөрчил нь өдгөө ард иргэдийн өдөр ирэх тутам нэмэгдэж буй сайн сайхан амьдралын эрэлт хэрэгцээ болон тэнцвэргүй, гүйцэд бус хөгжлийн хоорондын зөрчил болж байна. Сүүлийн жилүүдэд гадаадаас бараа худалдан авах, өөр хүнээр захиалуулах зэрэг хэрэглээний загвар нэмэгдэж буй нь Хятадын иргэдэд олон төрлийн хэрэглээний бараа бүтээгдэхүүн шаардагдаж байгааг харуулж байгаа юм. Тухайлбал, Америкийн жимс, шар буурцаг, пистачиос, улаан дарс, үхрийн мах зэрэг нь Хятадын хэрэглэгчдийн чансаа сайтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах эрэлт хэрэгцээг хангасан бөгөөд Америкийн тариачдад асар их ашиг орлого олгожээ.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад, Америкийн худалдааны маргааны хохирогч болгох юм бол Хятадын дотоодын хэрэглээний зах зээлд шаардагдах бараа бүтээгдэхүүн нь дутагдаж, импортлох, үйлдвэрлэх өртөг нэмэгдэн, хэрэглэгчид бүр илүү мөнгө зарцуулах болно. Америкийн тариачдын хувьд бол амьжиргаанд нь шууд сөргөөр нөлөөлөх юм.

Америкийн шар буурцгийн нийгэмлэгийн дарга Хейсдуров: - Өнгөрсөн таван жилд Америкийн үр тарианы үнэ ханш 40 хувиар буурч, тариачдын орлого 50 хувир хасагдсан. Хэрэв импортлогч орон хариу авах бодлого хэрэгжүүлэх юм бол тариачид болон хөдөө нутаг цаашид хохирох болно гэж байлаа. 

Хятад, Америкийн хоёр тал Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг өргөтгөх талаар нийтлэг ойлголтод хүрсэн нь хоёр ард түмний ашиг сонирхлыг хамгаалсан явдал юм. Хятадын хэрэглэгчид Америкийн хөдөө аж ахуйн сайн чанарын бүтээгдэхүүнийг худалдан авах төдийгүй Хятад улсын хөдөө аж ахуйн салбар дахь хангамжийн талын өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ. Америкийн хөдөө аж ахуйн эрхлэгчид ч экспортын тогтвортой зах зээлтэй болох юм. 

Эрчим хүч нь ногоон Хятадын хөгжлийг ахиулж байна. Дэлхийн 2 дахь том эдийн засаг болсны хувьд Хятадын эдийн засгийн хурдтай хөгжил болон тэрбум 400 сая шахам хүн амын эрчим хүчний эрэлт хэрэгцээнээс болж, Хятад улсын эрчим хүчний хангалт хэрэгцээний зөрчил өдөр ирэх тутам товойж байна. 2016 онд Хятадын түүхий нефть болон байгалийн хийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 200 сая тонн, 138 тэрбум 390 сая шоо метр байхад хэрэглээний хэмжээ нь харин 580 сая тонн болон 210 тэрбум 34 сая шоо метрт хүрсэн юм. Хятад улс нь дэлхийн хамгийн том эрчим хүчний импортлогч орон. Хятад улс бохирдлыг багасгаж агаарыг сайжруулах явцад цэвэр эрчим хүчний импортыг цаашид өргөжүүлэх ёстой. 

Байгалийн эрдэс баялаг болон “занарын хий”-н хувьсгалд түшиж, Америк өдгөө дэлхийн нефть болон байгалийн хийн үйлдвэрлэлийн том орон болж, үнийн давуу тал нь олон улсын хүчтэй өрсөлдөх хүчийг буй болгов. Хятад улсын хувьд Америкаас нефть, байгалийн хийн импортыг нэмэгдүүлж, эрчим хүчний импортын олон зам суваг хийгээд олон ургалч эрчим хүчний бүтцийг буй болгох нь иргэдийн бохирдолгүй ногоон, нүүрстөрөгчийн хий бага ялгаруулах амьдрал эдлэхийг баталгаажуулж, хоёр талдаа ашигтай байх байдлыг буй болгоно. 

Оюуны өмчийн эрхийг чухалчлан үзэж байна. Хятад, Америкийн хамтарсан мэдэгдлийн дагуу хоёр тал зөвшилцлийн явцад оюуны өмчийн эрхийг хамгаалахыг дээд хэмжээгээр чухалд үзэж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон бөгөөд “Патентын эрхийн хууль” зэрэг холбогдох хууль тогтоолд нэмэлт чөлөөлөлт оруулахаар Хятад улс амласан юм. Энэ нь хоёр талын ашиг сонирхол болон зах зээлийн жам ёсонд зохицох зайлшгүй сонголт юм. Хятадын шинжлэх ухаан технологийн бодит хүчин дээшлэхийн хэрээр оюуны өмчийн эрхийг хамгаалах эрэлт хэрэгцээ ч улмаар тулгам болж байна. Бүртгэлээс үзвэл 2017 онд Хятад улсын олон улсын патентын төлөөх өргөдөл 48882 буюу дэлхийн 2-р байранд оров. Дотоод дахь хүчин төгөлдөр бүхий патент нь 1 саяыг давж, олон улсын худалдаанд Хятадын аж ахуйн нэгж технологийн нийлүүлэгч, оюуны өмчийн эрхийн эзэмшигч болж байна. 

Энэ оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын жил тутмын хурал дээр Ши Жиньпин оюуны өмчийн энхийг хамгаалахаа эрчимжүүлэхийг гадаадад нээлттэй байхаа өргөтгөх 4 том арга барилын нэг болгон мэдэгдэж, Хятадын оюуны өмчийн эрхийн үндэсний газрыг дахин эмхлэн байгуулж, хууль хэрэгжилтийн хүчийг боловсронгуй болгон, хууль хэрэгжилтийн эрч хүчийг нэмэгдүүлэн хууль зөрчсөн тохиолдолд залхаан цээрлүүлэх торгууль төлбөрийг илт нэмэгдүүлэн, хуулийн сүр хүчийг бүрэн харуулна гэсэн юм. Оюуны өмчийн эрхийн хамгаалалт бол эрх тэгш юм. Америкийн Засгийн газар ч Хятадын оюуны өмчийн эрхийг хамгаалах эрч хүчээ сайжруулах хэрэгтэй. Эрх тэгшээр хамгаалбал хамтдаа хожиж хөгжиж чадна.

Хятад, Америк дээд техникийн бүтээгдэхүүний салбарт худалдааны хамтын ажиллагаа хийхээр тохиролцсон байна. Энэ нь Хятад, Америкийн худалдааг тэнцвэртэй болгоход ашигтай юм. Өмнө нь Америк, Хятадын талтай барааны худалдааны талаар алдагдал ихтэй байна гэж гоморхож иржээ. Гэвч  бас улс орны аюулгүй байдал гэсэн шалтгаар дээд техникийн бүтээгдэхүүнээ Хятадад экспортлохыг хязгаарлаж ирсэн юм. Энэ нь Хятад, Америкийн эдийн засаг худалдааны тэнцвэргүй байдлыг буй болгосон гол шалтгаан болно. Энэ удаа хоёр тал энэ талаар нийтлэг ойлголтод хүрсэн нь Хятадын дээд техникийн бүтээгдэхүүний импортод Америкийн эзлэх хувийн жинг дээшлүүлэхэд ашигтай бөгөөд Хятад, Америкийн худалдааны тэнцвэртэй байдалд ашигтай юм.

Хамтдаа хүчин зүтгэж, хамтран ажиллах Вашингтоноос мордохын өмнө Лю Хэ хэлэхдээ: - Энэ удаагийн Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн хамгийн том ололт амжилт бол хоёр тал худалдааны дайн хийхгүй, харилцан гаалийн татвар нэмэн хураахаа зогсооно гэсэн нийтлэг ойлголцолд хүрсэн явдал юм гэжээ. Хоёр сар шахмын үнэ хаялцал, хэлэлцээ зөвшилцөл хийсний үр дүнд Хятад, Америк хоёр тал хоёр орны ард түмний ашиг сонирхлын үүднээс зах зээлийн жам ёсонд нийцсэн, эрх тэгш харилцан ашигтай худалдаанд тохиролцсон байна. Хятад, Америкийн худалдааны бодит чанар бол хоёр орон өөр өөрийн давуу талаа ашиглан үйлдвэрлэл, солилцоо хийх зах зээлийн үйл ажиллагаа юм. Улс төрийн оролцоотойгоор хоёр орны аж ахуйн нэгж, ард олны хэлхээ холбоог хааж чадахгүй юм.

Ирээдүйн 15 жилд Хятад улс 24 их наяд ам.доллар бараа бүтээгдэхүүн импортолж, Америкийг оролцуулсан олон оронд илүү их боломж олгох болно. Хятад, Америкийн эдийн засаг худалдааны асуудал будлиантай юм. Хоёр талын хамтарсан мэдэгдлийн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхэд хоёр тал зах зээлийн дүрэм журмаар ажиллаж, идэвхтэй ахиулах хэрэгтэй. Бодитой ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг талаар хоёр тал байн байн дахин олон удаа зөвшилцөх шаардлагатай болж таарна. Гэхдээ хоёр улсын ард түмэнд илүү их хүртээмжтэй болгоно.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл