Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 04-ний өдөр Наньжиний Аудитын их сургуулийн аудитын магистраар суралцаж буй олон улсын оюутнуудад хариу захидал илгээж, улс орнуудын найрамдал хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсэв.
Ши Жиньпин захидалдаа "Та бүхэн Хятадад ирсний дараа танхимын сургалт, тухайн газар дээрээс нь танилцахаар дамжуулан мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, Хятадын аудитын тогтолцоо, Хятадын онцлогтой социализм, Хятадын Коммунист Намын талаарх ойлголтоо гүнзгийрүүлснийг сонсоод би их баяртай байна.
Хятад улс үндэсний засаглал дахь аудитын чухал үүргийг ямагт дээд хэмжээнд чухалчилж ирсэн бөгөөд олон жилийн практикийн эцэст Хятадын онцлогтой социалист аудитын тогтолцоог байгуулж, төвлөрсөн, нэгдмэл, иж бүрэн, нэр хүнд бүхий үр ашигтай аудитын хяналтын системийг бүрдүүлсэн юм. Та бүхэн Хятадын мэргэжил нэгтнүүдтэй солилцоогоо бэхжүүлж, бие биеэсээ суралцаж, аудитын ажлаар дамжуулан Хятадыг ойлгож, улс орнуудын найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байна.
Наньжиний Аудитын их сургуулийн Аудитын мэргэжлийн магистрын олон улсын анги нь 2016 онд байгуулагдаж, "Бүс ба зам" дагуух 76 орны аудитын байгууллагуудад 280 гаруй мэргэжилтэн бэлтгэж өгчээ. Саяхан тус ангийн олон улсын 37 оюутан Хятад улсад сурч байсан туршлагаасаа ярихаар захидал бичиж, Хятад дахь туршлагаа хэзээ ч мартахгүй, ямагт эрхэмлэн, Хятад болон бусад улс орнуудын найрамдал нөхөрлөлийг илүү хөргөжүүлэхийн төлөө элчин сайд байх болно" гэжээ.
