Өгүүлэлд:
Институцийн шинэчлэл бол өөртөө чиглэсэн шинэчлэл, мөн төр засаглалын гүнзгий шинэчлэл мөн. Намын ХIХ сонгуулийн төв хорооны 3-р бүгд хурлаар “Нам болон төр засгийн институцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай ХКН-ын төв хорооны шийдвэр”, “Нам болон төр засгийн институцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай хөтөлбөр” зэргийг хянан баталсан нь Ши Жиньпин даргаар төв болгосон Намын төв хороо нам болон төр засгийн ажлын ерөнхий талыг харж, шинэ эриний Хятадын онцлогтой социалист хөгжлийн шаардлагад зохицон гаргасан чухал шийдвэр, мөн өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ерөнхий зорилтын дагуу тогтолцоонд хийсэн томоохон тохируулга, улс орны засаглалын хүчин чадавхыг орчин үеийнх болгохыг ахиулах гүнзгий өөрчлөлт бөгөөд намын засаглалын хүчин чадал, менежментийн түвшинг дээшлүүлж, олон нийтийн идэвх, зохион бүтээх хүчин чадлыг дайчлан, улс орон болон нийгмийн удирдлага, засаглалыг үр ашигтай ахиулах зэрэг томоохон ач холбогдолтой юм.
Энэ жил өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой тохионо. Бид Ши Жиньпин даргаар цөм болгосон намын төв хорооны эргэн тойронд эв санаагаа нэгтгэн, ХIХ сонгуулийн төв хорооны III бүгд хурлын зориг санааг хянуур суралцан, нам болон төр засгийн институцийн үүрэг рольд оршиж буй дутагдал, саадыг арилган, боловсронгуй, шинжлэх ухаанч, өндөр үр ашиг бүхий нам, төрийн институцийг байгуулах замаар чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, социалист орчин үеийн улс орныг бүх талаар байгуулах аянаа эхлүүлж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг харуулсан “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлэхэд тогтолцооны баталгаа хангах хэрэгтэй гэжээ.
