solongonews
Гадаадын хэвлэл мэдээллийнхэн ХКН-ын XIX их хурлын тухай хэрхэн мэдээлж байна вэ
2017-10-21 10:35
Японы NHK телевиз албан ёсны сайтдаа тусгай сэдэв нээсэн бөгөөд цаг тухайд нь агуулгаа шинэчилдэг blog-оор ХКН-ын XIX их хурлын тухай мэдээллийг цацсан байна.

   Хятад улсын дарга Ши Жиньпин өнгөрсөн 5 жилийн хугацаанд Хятад улс ядуурлаас бууруулах зэрэг олон салбаруудад сайн үр дүнд хүрч чадсан байна гэж онцолсон байна хэмээн мэдээлжээ. ХКН “Зарим урт хугацаагаар шийдвэрлэгдээгүй асуудлуудыг шийдвэрлэсэн байна”, “Хятадын Нам болон улс хөгжлийн түүхэн шинэ гараанд хүрсэн байна” гэж мэдээлсэн байна. “Орчин үеэс эхлэн хал зовлон амссан Хятадын бүх үндэстнүүд биеэ даах болсон, баян чинээлэг болсноос хүчирхэг болж хөгжсөн агуу их дэвшлийг биелүүлсэн болно” гэж Ши Жиньпин онцолсон байна гэж мэдээлэв.

Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дэд дарга Оно Хиротагийн XIX их хурлын тухай шүүмжийг NHK телевизээр танилцуулав. Япон улс Хятадын ХКН-ын XIX их хуралд тун их анхаарал хандуулж байна. Хятад болон Япон улс нь зүүн Азийн хоёр томоохон улс болсны хувьд олон улсын нийгмийн аюулгүй байдал болон тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой байх нь мэдээж бөгөөд үүрэг хариуцлага хүнд байдаг учир талууд тогтвортой хамтран ажиллах харилцаа байгуулах ёстой гэж Оно Хирота онцолсон байна.

Өмнөд Африкийн бие даасан хэвлэл мэдээллийн хөгжлийн групп “Хятадын дарга Ши Жиньпин орчин үеийн социалист хүчирхэг орныг бүтээн байгуулах төлөвлөгөөг зарласан байна” гэсэн сэдвээр нийтлэл цацсан байна.

Нийтлэлд Ши Жиньпин даргын хэлсэн үгээс ишилж “Шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлал нь Хятадын онцлогтой социализмыг бэхжүүлэн хэрэгжүүлж, орчин үеийн социализм болон Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэхээр гол үүрэг болгон, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах үндсэн дээр хоёр үе шат хуваан энэ эриний дунд үе хүртэл орчин үеийн улс орныг бүтээн байгуулсан нөхцөл байдалд баян чинээлэг, ардчилсан, соёл боловсролтой, зохистой, сайн сайхан орчин үеийн социалист хүчирхэг орныг бүтээн байгуулна” гэсэн байна.

Мөн “Эхний үе шат нь 2020 оноос 2035 он хүртэл чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулсны үндсэн дээр дахин 15 тэмцэж, орчин үеийн социалист нийгмийг бүтээн байгуулна”. “2035 оноос энэ зууны дунд хугацаа хүртэлх хоёрдугаар үе шатанд орчин үеийн социалист нийгмийг бүтээн байгуулсны үндсэн дээр дахин 15 жил тэмцэж, Хятад улыг баян чинээлэг, ардчилсан, соёл боловсролтой, зохистой, сайн сайхан орчин үеийн социалист хүчирхэг орныг бүтээн байгуулна”.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл