Ши Жиньпин дарга саяхан өндөрлөсөн ХКН-ын ХIХ их хурал нь чухал их ач холбогдолтой аж. Бидний Хятадын онцлогтой социализмын замаар үргэлжлэн замнах итгэлийг илүү их батжуулж чадсан байна. Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед оров. Хятадын эдийн засаг өндөр хурдаар хөгжиж байсан нь өндөр чанартай хөгжлийн шатанд шилжжээ. Хятадын эдийн засгийн хөгжлийн стратеги бодлогын зорилт бол чанарын болон үр ашгийн хувьсалт, хөдөлгөх хүчний хувьсалтын суурин дээр орчин үеийн эдийн засгийн системийг бий болгож, бүх элементийн үйлдвэрлэлийн нормыг дээшлүүлэн эдийн засгийн инновацийн чадвар, өрсөлдөх хүчнийг бэхжүүлэн хөгжүүлэх явдал болно. Бид шинэ хөгжлийн үзэл баримтлалын дагуу ажиллаж, хангамжийн талын бүтцийн өөрчлөлтөөр гол болгон шинэ хэлбэрийн аж үйлдвэржилт, мэдээ мэдээлэл, хотжилт, орчин үеийн хөдөө аж ахуйн хамтын хөгжлийг ахиулж, инноваци хөгжсөн орныг бүтээн байгуулах ахицыг түргэтгэн, хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах стратеги бодлогыг хэрэгжүүлж, бүс нутгийг зохицуулан хөгжүүлэх стратеги бодлого хэрэгжүүлэн социализмын зах зээлийн эдийн засгийн байгууллыг төгөлдөржүүлж, нэн дээд зэрэглэлийн нээлттэй эдийн засгийг хөгжүүлнэ гэж онцолсон байна.
Боловсон хүчин бол шинийг санаачлахын үндэс суурь, шинийг санаачлахын гол зүйл. Боловсон хүчнийг бэлтгэхийн үндсэн зүйл нь боловсролд түшиглэнэ. Боловсрол нь Хятадын онцлогтой социализмын бүтээн байгуулагч ба залгамжлагчийг хүмүүжүүлэхээс биш, хөндлөнгөөс харагч буюу эсэргүүцэгчийг хүмүүжүүлэх биш юм. Өнөөдрийн Хятад улс дэлхийн тэргүүний их сургууль болон тэргүүний шинжилгээг бий болгох стратеги бодлого тогтоож, их, дээд сургуулийн боловсролын хөгжлийн түвшнийг дээшлүүлэн үндсэн өрсөлдөх хүчнийг нэмэгдүүлэхээр байна гэж Ши Жиньпин дарга заасан байна.
Тэрээр цааш нь хэлэхдээ:
- Хятад улс яг урд өмнө байгаагүй эрч зоригоор өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэн эрчимжүүлж, нээлттэй байхаар өөрчлөлтийг бэхжүүлж, хөгжлийг ахиулж байна. Хятад улс өөрийн эрх мэдэл, аюулгүй байдал, хөгжлийн ашиг тусаа хамгаалахын зэрэгцээ гадаадад нээлттэй байх үндсэн төрийн бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлж, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх нээлттэй стратеги бодлогыг хэрэгжүүлэн, гадаадад нээлттэй байх чанар, түвшнээ сайжруулна. Хятад орон маань эдийн засгийн даяаршлаас ашиг хүртсэн, мөнхүү хувь нэмэр оруулсан бөгөөд Хятадын хөгжил бол дэлхийн аз завшаан гэж хэлж болно. Хятадын нээлттэй байх бол хэн нэг нь ялж ялагдах гэсэн явдал биш, харин хамтран ажиллаж хамт ашиг хүртэх явдал юм. Хятадад арилжаа бүтэхгүй ч журам бий гэсэн үг байдаг. Хятадаас эзэрхэг зурвасыг тогтоохгүй, бусдын ашгийг хонжихгүй. Бид нээлттэй байх төрийн бодлогоо өргөтгөх арга хэмжээг нэгэнт тогтоосон бөгөөд үргэлжлэн тогтоох болно. Хятадын үндэстнүүд таван мянган жилийн түүхэн хөгжлийн явцад энх тайвны генийг уламжилж ирсэн, бид энх тайван хөгжлийн замаар явахыг баримталж, зөв ашиг журмын үзлийг хэрэгжүүлж, хамтдаа зөвлөж хамт бүтээн байгуулж, хамтдаа хуваалцах бүх дэлхий засаглалын үзэл баримтлалын дагуу ажиллаж, бүх дэлхийн засаглалын системийн өөрчлөлт болон бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг ахиулна гэж чухалчилсан байна.
Ши Жиньпин дарга:
- Би тун удалгүй болох гэж буй Америкийн Ерөнхийлөгч Трампийн Хятад дахь айлчлалыг тэсэн ядан хүсэн хүлээж байна. Хятадын тал Америк лугаа хамт өндөрт зогсон алсыг бараалж, хоёр талын ашиг тус болон анхаарал тавьж буй асуудалд санаа тавин,зөрөлдөөн болон зөрчлөө зохицуулж, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан ашигтай байж хамт ашиг хүртэхийг биелүүлнэ. Бид Хятад,Америкийн харьцааны алс ирээдүйн хөгжилд итгэл дүүрэн байна гэж онцолжээ.
Уулзалтын үеэр Ши Жиньпин дарга зөвлөлийн комиссын гишүүдийн Хятадын эдийн засаг болон менежментийн боловсролын салбарын хөгжлийг бэхжүүлж, Хятад болон гадаадынхны солилцоо, хамтын ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулсныг магтан сайшаав. Гишүүд өөрийн давуу талаа бадруулж, Хятадын хөгжлийн төлөө сайн зөвлөгөө өгч, харилцан ашигтай байх хамтын ажиллагааг өрнүүлэн дэлхий дахинд Хятадыг бүх талаар танилцуулан, Хятадын ард түмэн болон бусад орны ард түмний хоорондох ойлголцол болон найрсаг харилцааг бэхжүүлэх болтугай гэж хүссэн байна.
Чинхуа их сургуулийн эдийн засгийн менежментийн коллежийн зөвлөгчдийн комиссын тэргүүлэгч Брайер, Полсон сангийн тэргүүлэгч Полсон, Хэйши группийн дарга Сү Шиминь, Apple компаний гүйцэтгэх захирал Күүк, Facebook компаний үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Зукерберг зэрэг төлөөлөгч гишүүд мөн үг хэлсэн байна. Тэд ХКН-ын ХIХ их хурлын амжилттай хуралдсанд баяр хүргэсний хамт Ши Жиньпин даргын хурал дээр тавьсан илтгэл нь хүн ардын сэтгэлд хүрч чадсан байж, Хятадын эдийн засаг нийгмийн хүчирхэг их хөгжлийг амжилттай удирдаж, Хятадын ядуурлаас ангижруулах ажлын амжилт болон шинэ хөгжлийг ахиулахын төлөө хичээн зүтгэж байх ажлын амжилтыг хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн байна. Бид Хятадын ирээдүйд итгэл дүүрэн байна. Дэлхийн хүмүүс ч Хятадын өөрчлөлт нээлттэй байх ахиц дунд Хятад улс лугаа харилцан ашигтай байж хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад улс олон улсын хэрэг явдалд илүү их үүрэг гүйцэтгэхийг үсэн хүлээж байна гэжээ. Америкийн бүх талынхан ерөнхийлөгч Трампын Хятад дахь айлчлал болон Америк, Хятадын тэргүүний Бээжин хот дахь уулзалт идэвхтэй үр дүнд хүрч, Америк, Хятадын харилцаа үргэлжлэн урагш хөгжих болтугай гэсэн байна.
