solongonews
Ши Жиньпин дарга Италийн хэвлэлд нийтлэлээ хэвлүүлсэн байна
2019-03-20 16:46
Ши Жиньпин дарга Италийн хэвлэлд нийтлэлээ хэвлүүлсэн байна.

БНИУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүлэхээс өмнө буюу 03-р сарын 20-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Италийн "Үдшийн шуудан сонин"-д "Дорно, өрнийн харилцааны өнө удаан түүхэнд Хятад, Италийн найрамдал шинэ хуудас нэмэх байна" сэдэвт нийтлэл хэвлүүлжээ.
Дорно, өрнийн харилцааны өнө удаан түүхэнд Хятад, Италийн найрамдал шинэ хуудас нэмж байна
                                                - БНХАУ-ын дарга Ши Жиньпин

Түмэн бодис урган төлжиж буй энэ дэлгэр цагаар ерөнхийлөгч Маттареллагийн урилгаар БНИУ-д төрийн айлчлал хийх гэж байгаадаа баяртай байна. 2011 онд миний бие Ромд "Италийн нэгдлийн 150 жилийн ойн баяр" -ыг тэмдэглэж, 2016 онд Сардиниа уруу айлчилсан. Италийн эртний, орчин үеийн сонгодог, шинэлэг зүйлсийг хослуулсан амьдралын хэв маяг, аж үйлдвэрийн философи нь надад гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Би энэ сайхан оронд дахин аялж Италийн найзтай уулзахдаа маш их сэтгэл хангалуун байна.
Хятад, Итали хоёр орон дорно, өрнийн соёлын содон төлөөлөгч бөгөөд хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн билээ. Эртний Ромын соёл иргэншил, Сэргэн мандалтын өлгий нутаг болсон Италийн түүхэн дурсгалт газрууд, уран зохиол, урлагийн мастеруудын бүтээлүүд Хятадад өргөн тархсан байдаг. Хятад, Итали хоёр улсын хоорондох найрсаг харилцаа урт удаан түүхтэй. Энэ сайхан уламжлалыг бид одоо ч хөгжүүлж, Хятад, Италийн харилцаанд шинэ агуулга нэмсээр байна.
Эрт үеийн хоорондох найрсаг харилцаа солилцооны замналыг орчин үеийн эринд нэвтрүүлэхийн зэрэгцээ Хятад-Италийн харилцаа шинэ төрхөөр үргэлжилсээр байна. 1970 онд БНХАУ нь Италийн Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоосон. 2020 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо тэмдэглэнэ. Дипломат харилцаа тогтоосноос хойш олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгаагаас үл хамааран хоёр орон бие биенээ итгэн, хамтран ажиллаж, олон янзын нийгмийн тогтолцоог байгуулж, харилцан ашигтай загварыг бий болгосон байна. Хятад, Италийн хоорондох уламжлалт нөхөрлөл урт удаан хугацаанд үргэлжилж, хоёр талын харилцааны хурдацтай, тогтвортой хөгжлийг бататгах тулгуур болсон байна.
- Хятад, Италийн нөхөрлөл нь түүхэн хуримтлалд тулгуурладаг. Хоёр мянга гаруй жилийн  харилцааны түүх нь Хятад, Итали хоёр орны харилцан итгэлцэл, харилцан ойлголцолд хүргэж, хоёр орны уламжлалт нөхөрлөлд баталгаа хангасан байна. Өнөөгийн дэлхий ертөнцийн өөрчлөлт, сорилтуудыг даван туулахын тулд хоёр улс түүхэн өөрчлөлтүүдээс үнэ цэнэтэй туршлагыг авч, харилцан хүндэтгэх, шударга ёсыг барьж, хамтран ажиллаж, хамтын ялалтыг бий болгоно.
Бид Италитай хамт “Бүс ба зам”-ыг бүтээн байгуулж, “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны түүх, соёл, газар зүйн давуу талаа ашиглан,  "Умард бүсийн боомтын байгуулалтын төлөвлөгөө", "Италид хөрөнгө оруулах" төсөлтэй холбохыг хүсэж байна. Тэнгис, газар, агаар, сансар, соёл зэрэг олон орон зайд шинэ эриний  “Бүс ба зам”-ыг бүтээн байгуулахыг хүсэж байна. Бид Италийн талтай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлж, боомтын ложистик, тэнгисийн тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбоо, эм эмнэлэг зэрэг салбарт хамтын ажиллагааны боломж бүрдүүлэхийг хүсэж байна. Италийн талтай нийгэм, соёлын солилцоогоо ахиулж, дэлхийн өвийг хамгаалах ажлыг эрчимжүүлэн, хоёр орны соёлын байгууллага ба хувь хүмүүс, түүхэн дурсгалт зүйлс ба урлагийн өндөр зэрэглэлийн үзэсгэлэн гаргахыг уриалж, кино уран бүтээлд хамтран ажиллаж, хэлний сургалтыг гүнзгийрүүлэн, боловсон хүчний солилцоогоо нэмэгдүүлэхийг хүсэж байна.
Бид Итали улстай хамтран олон улсын болон олон талт байгууллагуудын зохицуулалтыг бэхжүүлэхийг хүсч байна. 50 жилийн турш Хятад, Италийн харилцаа гүн гүнзгий хөгжиж, үр өгөөжтэй болсон. Шинэ эрин үед Хятад, Италийн хамтын ажиллагаа цэцэглэн хөгжиж,  улам сайн ирээдүйтэй болж байна. Хятадын ард түмэн Италийн ард түмэнтэй хамтарч ажиллан, хоёр орны харилцааг хөгжүүлэх, Хятад-Италийн найрамдалд хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл