
Вьетнамын КН-ын Төв хорооны Онолын зөвлөлийн байнгын орлогч дарга Пхүүн Хүү Фхү Хятадаас Вьетнамд суугаа хэвлэлийнхэнд бичгээр ярилцлага өгөхдөө, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Вьетнамд хийх айлчлал бол ХКН-ын XIX их хурал хуралдсаны дараах Хятадын нам төрийн удирдагчийн анхны гадаад айлчлал, энэ нь Хятад Вьетнамын харилцааны чухал чанарыг харуулж байна гэж тэмдэглэв.
Вьетнамын КН-ын Төв хорооны Онолын зөвлөлийн танилцуулснаар, өдгөө хоёр нам онолын семинарыг 13 удаагаа амжилттай зохион байгуулж, хоёр нам хоёр орны хөгжилд тулгарч буй асуудлаар гол хэлэлцэв.
Пхүүн Хүү Фхү хэлэхдээ, өдгөө бүс нутаг дэлхийн байдал өөрчлөлт ихтэй байж, олон өрсөлдөөн сорилт тулгарч байна. Энэхүү байдалд хоёр нам онолын солилцоогоо эрчимжүүлэх нь хоёр нам хоёр орны хөгжилд чухал ач холбогдолтой. Хоёр намын удирдагч уг онолын семинарыг чухалд үзэж, энэхүү семинар нь хоёор намын харилцааны чухал онцлог гэж онцолж байна гэжээ.
Ши Жиньпины айлчлалын талаар тэрээр хэлэхдээ, энэ айлчлал нь хоёр намын харилцаа болон хоёр орны тал бүрийн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаанд чухал хөдөлгөх хүчин хангаж, хоёр намын онолын солилцоог цаашид эрчимжүүлнэ гэв.
