solongonews
Ши Жиньпин Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалд зориулан угтах ёслол хийлээ
2017-11-09 15:39
Хятад улсын дарга Ши Жиньпин 9-ний үдээс өмнө Ардын Их Хурлын Танхимын зүүн хаалганы гадна талбайд АНУ-ын Ерөнхийлөгч Лональд Трампын Хятадад хийж буй төрийн айлчлалд зориулан угтах ёслол хийлээ.

Ёслолын арга хэмжээ 9 цаг 15 минутад эхэлж, Армийн найрал хөгжмийн чуулганы хөгжимчид АНУ болон Хятадын төрийн дууллыг эгшиглүүллээ. Ёслолын бууг 21 дуугаргав. Трамп Ши Жиньпин даргын хамт Хятадын Ардын чөлөөлөх армийн ёслолын цэргийн өмнүүр алхан хүндэтгэл үзүүллээ.
Ёслолын арга хэмжээний дараа Ши Жиньпин дарга болон Трамп ерөнхийлөгч Ардын Их  Хурлын Танхимд орж албан ёсны уулзалт хийлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Ши Жиньпин даргын урилгаар 8-ны үдээс хойш Бээжинд хүрэлцэн ирсэн болно. Энэ нь Трамп ерөнхийлөгчөөр сонсогдсоны дараа Хятад дахь анхны төрийн айлчлалаа хийж байна. Мөн ХКН-ын ХIХ хурлын дараа хүлээн авч байгаа гадаадын анхны төрийн айлчлал юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл