solongonews
Ван И Папуа Шинэ Гвинейн ГХ-ны сайд Патотай уулзав
2018-04-14 21:35
Ван И Папуа Шинэ Гвинейн ГХ-ны сайд Патотай уулзав.

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И Хятадад айлчилж буй Папуа Шинэ Гвинейн ГХ-ны сайд Патотай 04-р сарын 13-нд Бээжин хотноо уулзжээ.

Ван И: Папуа Шинэ Гвиней АПЕК-ийн орнуудын удирдагчдын албан бус уулзалтыг амжилттай зохион байгуулахыг Хятадын тал дэмжиж, АПЕК-ийн хүрээнд Папуа Шинэ Гвиней улстай уялдаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Ши Жиньпин дарга 11-р сард Папуа Шинэ Гвинейд айлчилж, АПЕК-ын орнуудын удирдагчдын албан бус уулзалтад оролцох тул хоёр тал энэ боломжийг ашиглан олон салбар дахь ойлголцол, харилцаагаа гүнзгийрүүлж, “Нэг бүс нэг зам”-ын хүрээн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, олон талт худалдааны системийг хамтдаа хамгаалж, шинэ эрин үед хоёр орны стратегийн түншийн харилцааг хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.

Пато: Ши Жиньпин дарга 11-р сард Папуа Шинэ Гвинейд очиж АПЕК-ийн орнуудын удирдагчдын албан бус уулзалтад оролцохыг манай ард түмэн хүсэн хүлээж байна. Хятад улстай хамт "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг түргэтгэж, олон салбар дахь харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа идэвхтэй ахиулан, Номхон далайн арлын орнуудын "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын үлгэр жишээ улс болохоор хичээн зүтгэх болно гэжээ.

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл