solongonews
Ү Вэйхуа Аргентины ерөнхийлөгчөөр сонгогдсон Хавьер Майлийн тангараг өргөх ёслолд оролцов
2023-12-12 16:34
Ү Вэйхуа Аргентины ерөнхийлөгчөөр сонгогдсон Хавьер Майлийн тангараг өргөх ёслолд оролцов..

       Аргентины засгийн газрын урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай элч, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Ү Вэйхуа энэ сарын 10-нд Буэнос-Айрес хотноо Аргентины ерөнхийлөгчөөр сонгогдсон Хавьер Майлийн тангараг өргөх ёслолд оролцжээ.Хавьер Майли 11-нд ерөнхийлөгчийн ордондоо Ү Вэйхуа-г хүлээж авч уулзав.

        Ү Вэйхуа:

      - Хоёр орны харилцааны хөгжлийг Хятад улс маш чухалчилж үздэг. Аргентин улстай харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцах, харилцан ашигтай хамтдаа хожих зарчмын үндсэн дээр хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна.

       Хавьер Майли:

- Ши Жиньпин дарга тусгай элчээ томилон түүний тангараг өргөх ёслолд оролцуулж байгаад Хавьер Майли талархал илэрхийлээд, Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ уламжлуулсан байна. Тэрээр цааш нь, хоёр орон эдийн засгийн хувьд харилцан нөхөлцдөг бөгөөд хоёр орны худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь солилцоог үргэлжлэн ахиулахад бэлэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл