solongonews
ӨМӨЗО-ы даргын айлчлал Монгол Улсад амжилттай зохион байгуулагдлаа
2018-07-07 19:14
ӨМӨЗО-ы даргын айлчлал Монгол Улсад амжилттай зохион байгуулагдлаа.

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад  2018 оны 07 сарын 03-наас 07-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ.

Ли Жихэн даргыг Монгол Улсад айлчлах ажлын айлчлалыг зохион байгуулж, хоёр улсын хооронд тогтоосон их бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын  ажиллагааг идэвхжүүлэхэд  Монгол Улсын Гадаад Хэргийн Яам болон Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ нар чухал үүрэгтэй оролцжээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы хувьд 20 сая хүн амтай бөгөөд манай улстай урд хилийн зорчигч тээврийн 8 боомтоор, Хөххот, Манжуур, Бугат, Эрээн гэсэн агаарын хилийн 4 боомтоор хиллэдэг стратеги түншлэлийн чухал орон юм.

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн Монгол Улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөгжил шинэчлэлийн хорооны дарга Гун Минжү, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Гадаад хэрэг эрхлэх газрын дарга Фу Юнчун, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Худалдааны газрын дарга Сунь Вэйдун, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны тамгын газрын хэлтсийн дарга Жан Яаочэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Гадаад хэрэг эрхлэх газрын ажилтан орчуулагч Журамт нарын албаны хүмүүс оролцсон байна.

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсад айлчлах хугацаандаа Монгол Улс-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форумд оролцон, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхан, УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар, ГХ-ны сайд Д.Цогтбаатар нартай албан уулзалт хийжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэнийг хүлээн авч уулзах үеэр хэлсэн үгэндээ: - Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчяны урилгаар тус улсад айлчлан, Боаогийн чуулга уулзалтад оролцсон. Энэ үеэр эрхэм зочин Ли Жихэнтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсондоо сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд цаашид Монгол Улсын хувьд ӨМӨЗО-той хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, мөн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, цөлжилтөөс хамгаалах чиглэлээр ӨМӨЗО-ы хуримтлуулсан туршлагыг судалж нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа дурьдаж Баяннуур аймагт болсон уулзалтын мөрөөр хилийн боомтуудын хамтын ажиллагаанд ахиц гарсанд талархаж байгаа” гэдгийг тэмдэглэн хэлэв.

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн “БНХАУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаанд ӨМӨЗО чухал байр суурь эзэлдэг гэдгийг онцлон дурьдаад цаашид хоёр орны аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн харилцаа, соёл, хүмүүнлэг, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байна гэв. Хилийн боомтууд, чөлөөт бүс, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийллээ.

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн тэргүүтэй зочид Монгол Улсад хийсэн аяллынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин даргын санаачилсан “Бүс ба зам” эдийн засгийн хамтын ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх боломжийг судлах, Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг нээх, ачаа тээврийн хурдны замыг байгуулах нөхцөл шаардлагатай газар дээр нь танилцах зорилгоор албаны хүмүүсийн хамтаар Монгол Улсын хойд хилийн боомт болох Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших Алтанбулаг эдийн засгийн чөлөөт бүсэд 07 сарын 06-ны өдөр зочилсон бол, өнөөдөр буюу 07-р сарын 06-ны өдөр урд хилийн боомтод орших Замын-Үүдэд эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатайтанилцснаар албан ёсны айлчлал нь өндөрлөх юм байна.  

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ugluu.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл