Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 08-ны үдээс хойш Бэй Дай Хэд Хятадад айлчилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73-р чулганы дарга Эспиносатай уулзав.
Ли Кэчян: - Хятад улс нь НҮБ-ын үүсгэн байгуулагдах үеийн гишүүн орон, Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн орон, хамгийн том хөгжиж буй орны хувьд НҮБ-ын ажлыг дэмжсээр иржээ. Ши Жиньпин дарга 2015 онд НҮБ-ын төв байранд амжилттай айлчилж, НҮБ үүсэж хөгжсөн 70 жилийн ойн цуврал дээд уулзалтад оролцсон. Хятад улс НҮБ-ын нэр хүндийг эрс хамгаалан, олон улсын үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үйлдлийг дэмжиж, НҮБ-ын улс төр, эдийн засаг, нийгэм, хөгжил, энхийг сахиулах зэрэг олон салбарын ажилд ивэхтэй гар бие оролцон, цаашид ч олон улсын эрх үүргээ ухамсарлан биелүүлж, дэлхийн энх тайвныг байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын эмх дэглэмийг хамгаалагч байх болно гэжээ.

Эспиноса: Хятад улс олон талт үзлийг дэмжих талд чухал үүрэг гүйцэтгэж, НҮБ-ын ажилд маш идэвхтэй хувь нэмэр оруулж буй учраас би НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73-р чуулганы даргаар сонгогдсоны дараа хамгийн анх Хятадад айлчилж байна. Хятад улс болон дэлхийн улс орнуудтай хамтаар дүрэм тогтоолд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалан, олон улсын эрхзүй болон ДХБ-ын хүрээн дэх чөлөөт худалдааг эрчимжүүлэн, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийг ахиулахад НҮБ бэлэн байна гэжээ.
