Энэ оны 09 дүгээр сарын 23-ны өдөр буюу маргааш намрын хугас /хорин дөрвөн улирлын нэг/. Мөн БНХАУ-ын Тариачдын элбэг хураалтын анхны баяр тохиох аж. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин намын төв хорооны нэрийн өмнөөс Хятад улсын олон сая тариачин ард түмэнд баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүссэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ:
- БНХАУ-ын Тариачдын элбэг хураалтын баярыг тэмдэглэх болсон явдал нь ХКН-ын төв хорооны шийдвэр юм. Энэ нь “Гурван тариалан”-гийн ажлын чухал байр суурийг тодруулах алс хэтийн ач холбогдолтой юм. Намрын хугас болох цагаар бүх Хятадын газар болгонд гуа жимс боловсрон, амуу тариа хураах цаг болж учраас Тариачдын элбэг хураалтын баярыг тэмдэглэхэд маш тохиромжтой юм гэжээ.
