
Тус айлчлалын тухай Хятадын Гадаад Харилцааны яамны дэд сайд Жэн Зэгуан:
- Энэхүү айлчлалын хүрээнд дарга Ши Жиньпин болон Ерөнхийлөгч Дональд Трамп нар Хятад, Америкийн харилцаа болон олон улсын асуудлаар санал бодлоо солилцож, шинэ цаг эринд Хятад, Америкийн харилцааны хөгжлийн талаар нийтлэг ойлголтод хүрч, чухал амжилтад хүрчээ гэж танилцуулсан юм.
Тэрээр цааш нь:
- Хоёр улсын тэргүүлэгчид Хятад, Америк дэлхийн энх тайван, тогтвортой, хөгжлийг хамгаалах тал дээр чухал хариуцлагатай бөгөөд хоёр улсын харилцаа, хөгжлийн зам мөр нь дэлхий дахинд нөлөөлж байдаг. Хоёр улсын харилцааны хөгжил нь хоёр улсын ард түмний үндсэн ашиг тусад нийцэх бөгөөд олон улсын нийгмийн хүсэлт болж байна гэсэн байна.
Талууд хоёр улсын тэргүүн нарын уулзалтын дараах хоёр улсын хөгжлийн үр дүнг өндрөөр үнэлж байгаа бөгөөд Хятад, Америкийн харилцааны хөгжлийг түлхүү ахиулжээ. Иймд талууд тэргүүн нарын дипломат харилцаа нь Хятад, Америкийн харилцаанд үзүүлэх стратегийн үйлдлийг бадруулж, дээд хэмжээний ба бүх шатны захиргааны уулзалтуудыг эрчимжүүлж, харилцан ашигтай суурин дээр хамтран ажиллах цар хүрээг өргөжүүлж, харилцан хүндэтгэсний үндсэн дээр зөрчлөө багасгаж, хоёр улсын ард түмний хоорондын харилцан ойлголцол, нөхөрлөлийг нэмэгдүүлж, олон улс болон орон нутгийн асуудалд хамтран ажиллана гэсэн байна.

Дарга Ши Жиньпин болон Ерөнхийлөгч Дональд Трамп нар харилцан утсаар ярих, мэдээлэл солилцох, уулзалт зохион байгуулах зэрэг арга хэлбэрээр байнга холбоотой бөгөөд анхааралдаа авч буй асуудлаар санал бодлоо солилцож байна.
Талууд Хятад, Америкийн гадаад харилцааны аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэг, хууль хэрэгжүүлэх, интернэтийн аюулгүй байдал зэрэг дөрвөн салбарт дээд хэмжээний уулзалтын механизм нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн уулзалтын механизмыг ашиглан улам өндөр амжилтад хүрэх болно.
Дарга Ши Жиньпин:
- Хятад, Америкийн эдийн засгийн харилцаа нь макро эдийн засаг, арилжаа худалдаа, хөрөнгө оруулалт, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг олон салбарыг хамруулсан бөгөөд үндсэн чанар нь харилцан ашигтай хамтдаа хожих болно. Хятад, Америкийн эдийн засгийн эрүүл, тогтвортой хөгжлийг баталж, хоёр улсын ард түмэнд зол жаргал авчран дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна. Хятад, Америкийн эдийн засгийн харилцааны хурдтай хөгжлийн явцад тулгамдсан асуудал болон зөрчлийг талууд өөрийн эерэг саналуудаа өгч хамтдаа шийдвэрлэнэ гэсэн байна.
Талууд макро эдийн засгийн бодлогыг эрчимжүүлнэ. Үүнд, банк санхүү, мөнгөн тэмдэгт, валют зэрэг бодлогыг зохицуулж, өөрийн бүтцийн өөрчлөлт болон дэлхийн эдийн засгийн засаглалын талаарх асуудлын тухайд байнга холбоотой байна. Талууд дэлхийн эдийн засгийн хүчин чадал, үргэлжийн хөгжил, тэнцвэртэй байх болон нэмэгдлийг батална. Хятадын талаас Америкийн бараа бүтээгдэхүүн импортлохыг хүлээн зөвшөөрч, гадаад хөрөнгийн аюулгүй байдлыг хянан шалгах бодлогын талаар Америкийн талтай холбоотой байна. Талууд иргэдийн агаар аяллын салбарт гэрээ хэлэлцээр байгуулахыг хүлээн зөвшөөрнө гэж илэрхийлжээ.

Хятадын тал өөрийн нээлттэй бодлогын дагуу банк санхүү, даатгалын үйл ажиллагааг зах зээл руу оруулж, авто машины гаалийн татварыг багасгана. 2018 оны 06-р сараас өмнө чөлөөт худалдааны туршилтын бүсийн цар хүрээнд тусгай машин болон сэргээгдэх эрчим хүчний машины салбарт хөрөнгө оруулах харьцлыг нэмэгдүүлнэ. Бараа бүтээгдэхүүн импортлох явц болон улсын дотоодын ажлын хэрэгжилтийн тал дээр нэмэлт өртгийн албан татвар авах бодлогыг хэрэгжүүлж, импортлох шатны нэмэлт өртгийн татвараас чөлөөлнө.
Америкийн талаас Хятадын тал дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн экспортлох тал дээр өргөн бодлого хэрэгүүлэхийг шаардаж буй бөгөөд Хятадын тал Дэлхийн Худалдааны Байгууллагад бүртгүүлсэн хэлэлцээрийн 15-р заалтын дагуу Хятадын аж ахуйн нэгж Америкт хөрөнгө оруулах, Америкийн нутаг дэвсгэр дээр банк санхүүгийн үйл ажиллагаа явуулах тал дээр зөвшөөрөл олгоход дэмжих хэрэгтэй гэдийг шаардсан байна.
Хоёр улсын тэргүүлэгчид:
- Талууд харилцан ашигтай хамтдаа хожих Хятад, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагаанд хүч нэмж, талуудын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах, харилцан хөрөнгө оруулах зэрэг салбарын хэлэлцээрт гарын үсэг зурахад баталгаа хангажээ. Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсад айлчлах хугацаандаа хийсэн гэрээ хэлэлцээрийн нийт өртгийн хэмжээ нь 250 тэрбум ам.долларыг давжээ.

Жэн Зэгуан:
- Хоёр улсын тэргүүн нар хоёр талын цэрэг армийн салбарт хэлэлцээр хийж, талуудын бүх шатны цэрэг армийн дээд хэмжээний уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, ирэх жил Америкийн Батлан хамгаалахын сайдыг Хятад улсад айлчлахыг халуунаар угтаж буйгаа илэрхийлсэн ба Америкийн талаас Хятадын цэрэг армийн дээд шатны дарга нарын айлчлахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн байна. Талууд мөн цэргийн штабын уулзалтын механизм болон хүмүүнлэгийн туслалцаа, гамшгаас аврах зэрэг салбарт хамтран ажиллах тухай ярилцсан юм.
Талууд 2015 онд байгуулсан интернэт сүлжээний нийтлэг ойлголтыг үргэлжлэн хэрэгжүүлэхээр тогтсон бөгөөд интернэт сүлжээгээр дамжуулан хэрэг өдөөх, хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулахад цохилт өгөх зэрэг талаар ажлаа эрчимжүүлнэ гэсэн байна.
Талууд мөн ял хийсэн хүмүүсийн нуугдах газар болохоос сэргийлж, тэдгээр хүмүүсийг баривчлах ажилд харилцан дэмжлэг үзүүлнэ. Мөн хууль бусаар оршин суугчдыг орон нутагт нь хүргэх зэрэг талаар урт хугацааны хамтран ажиллах механизм байгуулахыг түлхүү дэмжсэн байна.
Мөн хорт бодис арилжаалах, үйлдвэрлэх зэрэг салбарт хамтран ажиллаж, хууль бус үйл ажиллагаанд цохилт өгнө. Талуудын ард түмний эрх ашгийг хохироосон үйл хэрэгт цохилт өгч, Хятад, Америкийн төрийн бус байгууллагууд хэлэлцүүлэг хийхийг зөвшөөрөв.
Дарга Ши Жиньпин Тайваний асуудлаар ярьсан бөгөөд өөрийн зарчмаа илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трамп басхүү нэг Хятад улсын бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Талуудын тэргүүлэгчид харилцан оюутан томилж суралцуулах ажлыг дэмжин, талуудын боловсролын салбар, эрдэмтэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг ахиулна гэж хэллээ. Хятадын талаас "Америкийн шилдэг оюутнууд Хятадад богино хугацаагаар сурах төлөвлөгөө"-г хэрэгжүүлж, ирэх дөрвөн жилийн хугацаанд Америкийн 10 мянган оюутанд сургалтын тэтгэлэг олгохоор болсон байна. Талууд жил бүр "Хятад, Америкийн залуучуудын уран бүтээлийн уралдаан" зохион байгуулж, "Хятад, Америкийн залуучуудын уран бүтээлийн солилцооны төв" байгуулахаар тохирсон юм.
Талууд "Хятад, Америкийн техник мэргэжлийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-т үргэлжлэн гарын үсэг зурахыг уриалжээ. Мөн "Хятад, Америкийн байгаль орчны хамтын ажиллагааны комиссын хурал"-ыг хуралдуулж, талуудын соёл урлагийн салбарын урт хугацааны хамтын ажиллагаа ба холбоотой байхад үйлчилнэ. Мөн Хятад, Америкийн бүсгүйчүүдийн харилцааны механизмыг зохион байгуулахыг хүлээн зөвшөөрч, дэлхийн банкны удирдлагын дагуух "Бүсгүйчүүд үйл ажиллагаа эрхэлж, хөрөнгө нийлүүлэх санаачилга"-ыг хүлээн дэмжинэ гэсэн байна.
Хоёр талын тэргүүн нар Ази-Номхон далайн орны энх тайван, тогтвортой хөгжлийг ахиулж, хоёр улсын харилцан холбоотой байх үндсэн зарчмыг сайжруулах тухай үргэлжлэн санал бодлоо солилцох юм. Дарга нар өмнөд тэнгисийн талаар өөрийн гэсэн үзэл баримтлалаа баримталж буйгаа илэрхийлжээ. Талууд өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг баталж, олон улсын хууль, 1982 онд тогтоосон "НҮБ-ын далай тэнгисийн нийтийн гэрээ"-г багтаасан хууль дүрмийн дагуу ажиллаж, нөхөрсөг, энх тайвнаар зөрчлийг шийдвэрлэн хэлэлцүүлгээр зөрчлийг удирдана гэсэн байна.
Жэн Зэгуан:
- Дарга Ши Жиньпин Хятадын талаас БНАСУ-ын тухайд баримталж буй үзэл баримтлалаа танилцууллаа. Талууд олон улсын цөмийн систем өргөжихөөс хамгаалах тал дээр санал нэгдэж, солонгосын хойгт цөмийн зэвсэггүй байх зорилтод үйлчилж, Солонгос улсыг цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг хориглоно гэсэн байна. Талууд хэлэлцүүлгээр дамжин Солонгосын цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг шийдвэрлэх бөгөөд үргэжлэн анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийллээ. Солонгос хойгийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд Хятад, Америк цаг бүрт нь холбоотой байх болно.
Талууд терроризмын үйл ажиллагаанд цохилт өгөх, харилцан ашигтай суурин дээр терроризмын эсрэг ажиллагаанд хамтран ажиллаж, санал бодлоо солилцох болно.
Талууд Иракт дэмжлэг үзүүлэхийг хүлээн зөвшөөрөх бөгөөд энх тайвнаар дахин бүтээн байгуулах, сэргээн мандуулахыг дэмжинэ гэсэн байна. Мөн шинэ эрчим хүчний салбарт Хятад, Америк, Иракийн хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг хийнэ.
Жэн Зэгуан:
- Хоёр улсын тэргүүн нар талууд болон олон талын хэлэлцүүлгийг зохион багйуулж, цөмийн аюулгүй байдал, цөмийн материал хулгайлах, терроризмын эсрэг ажиллагааны талаар хэлэлцэнэ гэж илэрхийлсэн юм. Талууд НҮБ-ын энхийн үйл ажиллагааг дэмжиж, энхийн цэргийн армийн аюулгүй байдалд баталгаа хангана гэж мэдэгдсэн байна.
