solongonews
Ши Жиньпин дарга Барбадос, Шинэ Зеланд, Вьетнамын ерөнхий сайд нартай уулзав
2023-06-27 20:38
Дарга Ши Жиньпин Барбадос, Шинэ Зеланд, Вьетнамын ерөнхий сайд нартай уулзав

 Хятад улсын дарга Ши Жиньпин 06-р сарын 27-ны өдөр Бээжин хотноо тус улсад албан ёсны айлчлал хийж буй Барбадос, Шинэ Зеланд, Вьетнамын ерөнхий сайд нарыг тус бүр хүлээн авч уулзав.

Ши Жиньпин дарга Шинэ Зеландын ерөнхий сайд Схрис Хипкинстэй уулзах үедээ:

- Та Ерөнхий сайдын албыг хашиж эхэлснээсээ хойш Хятад, Шинэ Зеландын харилцааг чухалчилж, Хятад улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Би үүнийг маш их сайшааж байна. Таны Хятадад хийсэн айлчлал их утга учиртай. Бид хамтдаа хичээн зүтгэж, хоёр орны харилцааны шинэ 50 жилийг эхлүүлж, Хятад, Шинэ Зеландын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урт хугацааны турш тогтвортой хөгжүүлэх ёстой гэж хэллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл