solongonews
Ван И Тайландын гүнж Сириндхорнтой уулзав
2023-06-07 16:01
Ван И Тайландын гүнж Сириндхорнтой уулзав.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад харилцааны газрын дарга Ван И энэ сарын 06-ны өдөр Бээжин хотноо Тайландын гүнж Сириндхорнтой уулзав.

Ван И Эрхэмсэг гүнжийг Хятадад 50 дахь удаагаа айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд "Эрхэмсэг ноён олон арван жилийн турш Хятадын хойд болон өмнөд хэсэгт айлчилж, Хятад, Тайландын ард түмний солилцоо, хоёр орны найрамдлыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Ши Жиньпин дарга Тайландад амжилттай айлчилж, Важиралонгкорн хаантай Хятад, Тайландын хамтын нийгэмлэгийг байгуулах шинэ эрин үеийг эхлүүлсэн юм. Хятадын тал Тайландын талтай хамтран ажиллаж, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлж, Хятад, Тайландын хамтын ирээдүйн хамтын нийгэмлэгийн утгыг баяжуулахад бэлэн байна" гэжээ.

Сириндхорн хэлэхдээ "Хятадад айлчилж, Хятад улстай илүү гүн гүнзгий танилцаж, Тайланд, Хятадын найрамдлыг ахиулах боломж олдоно гэж найдаж байна "гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл