Гамбийн ерөнхийлөгч Адама Барроугийн урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Жэн Жяньбан тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Гамби улсын Банжул хотноо Исламын хамтын ажиллагааны байгууллагын 15-р дээд хэмжээний уулзалтад оролцож, Ши Жиньпин даргын баярын цахилгааныг нээлтийн ёслолд уламжилжээ.
Жэн Жяньбан хэлэхдээ, Хятад, Гамби улсууд сайн найз, сайн түнш. Сүүлийн жилүүдэд Хятад Гамбийн харилцаа иж бүрэн, түргэн хөгжсөн. Харилцан итгэлцэл гүнзгийрч, олон салбарт үр дүнтэй хамтран ажиллаж, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээж ирсэн. Гамби улстай тогтоосон харилцааг Хятад маш чухалчилдаг бөгөөд улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, ажил хэрэгчээр хамтран ажиллаж, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын солилцоог эрчимжүүлж, олон улсын үйл хэрэг дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Гамбийн найрсаг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна.
Гамби улсын ерөнхийлөгч Адама Барроу хэлэхдээ, Гамби улсын нийгэм эдийн засгийн хөгжилд Хятад улс маш их дэмжлэг үзүүлсэн. Бид Хятадтай тогтоосон нөхөрлөлөө дээдэлдэг бөгөөд "Нэг Хятад"-ын зарчмыг тууштай дэмжиж, Хятадын талтай олон салбарт нягт хамтарч, хоёр талт харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна гэжээ.
