Хуралд Камбож, Филиппин, Индонез, Лаос, Мьянмар, Тайланд зэрэг АСЕАН-ы орнуудын төлөөлөгчид, Хятадын засгийн газрын холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон байна. Тус хурал “Хэвлэл мэдээллийн салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад-АСЕАН-ы хувь заяаны хамтын цогц байгуулах” сэдвээр санал бодлоо чөлөөтэй солилцсон бөгөөд энэ нь Хятад, АСЕАН-ы орнуудын хэвлэл мэдээллийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм байна.
ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Жян Жяньгөү гол сэдвээр тавьсан илтгэлдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин Ази-Номхон далайн орнуудын удирдагчдын албан бус уулзалтын үеэр “Хятад, АСЕАН-ы орнууд хоорондын найрсаг харилцааг идэвхтэй хөгжүүлж, эдгээр улс орнуудтай хамт илүү нягт, хувь заяаны хамтын цогц байгуулахад хүчин зүтгэнэ” хэмээн илэрхийлж, Хятад-АСЕАН-ы харилцааны хөгжлийн ирээдүй, хоёр талын мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлсон юм. Хувь заяаны улам нягт хамтын цогц байгуулах ажлыг урагшлуулах нь хэвлэл мэдээллийн байгууллагын зайлшгүй хүлээх ёстой хамтын үүрэг хариуцлага юм гэжээ.
Хуралд оролцсон төлөөлөгчид Хятад-АСЕАН-ы мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг өндрөөр үнэлж, Хятад-АСЕАН-ы найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл явцад хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийг цаг тухайд нь хүргэх, талуудын солилцоог ахиулах нь Хятад-АСЕАН-ы харилцааг эрүүл, тогтвортой, гүнзгий хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцолсон юм.
