solongonews
Хятад, Их Британий Ерөнхий сайдын уулзалт болов
2018-02-01 22:19
Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 01-р сарын 31-нд Хятад улсад айлчилж ирсэн Их Британий Ерөнхий сайд Тереза Мэри Мэйтэй Хятад, Их Британий Ерөнхий сайдын жил бүрийн уулзалт хийсэн байна.

         2015 онд Хятад улсын дарга Ши Жиньпин Их Британид амжилттай  айлчилж, хоёр орон XXI зуунд чиглэсэн дэлхий дахины бүх талын стратегийн  түншлэлийн харилцааг тогтоосноос хойш хоёр орны Ерөнхий сайдын жил тутмын анхны  уулзалт хийж буй нь энэ юм. Хэлэлцээрийн үеэр хоёр тал “Нэг бүс нэг зам”,  инноваци, санхүү, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулахыг санал нэгтэй зөвшөөрсөн байна. Түүнчлэн хоёр орны эдийн засаг, худалдаа, банк санхүү, агаарын  нислэг зэрэг салбарын хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг  зурах үйл ажиллагаанд оролцов.   Тереза Мэй Их Британий Ерөнхий сайд болсноос хойш анх  удаа Хятад улсад албан ёсны айлчлал хийж буй нь энэ юм. Ерөнхий сайд Ли Кэчян  Ардын их хурлын ордонд ёслол төгөлдөр арга хэмжээ зохиож, Хятад улсад айлчилж буй  Тереза Мэйг хүлээн авсан байна. 

 

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл