solongonews
Ши Жиньпиний өгүүлэлд халуун хариу тусгал гаргаж байна
2018-07-24 11:16
Ши Жиньпиний өгүүлэлд халуун хариу тусгал гаргаж байна

   ӨАБНУ-д төрийн айлчлал хийхээс  өмнөхөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин 22-нд Өмнөд Африкийн "Санди трибюн сонин"  зэрэг 3 сонинд "Хятад Өмнөд Африкийн найрамдлын шинэ эринийг цогцлооё" гарчигтай  тэргүүн өгүүлэл нийтлэв. 
  Энэхүү өгүүлэлд Өмнөд Африкийн олон салбарынхан  халуун хариу тусгал гаргаж, өгүүлэлд Өмнөд Африк болон Хятадын иж бүрэн  стратегийн түншлэлийн харилцааг гүйцэд нотолж, хоёр орон өөрийн орны байдалд  нийцсэн хөгжлийн замыг эрэлхийлэх явцад бие биедээ тусалж, Өмнөд Африк Хятадын  найрамдлын шинэ эринийг цогцлоох болно гэж олон нийт үзэж байна.
  Өмнөд  Африкийн гадаад харилцааны сайд Сисулу : хоёр орны  иж бүрэн стратегийн  түншлэлийн харилцааг Өмнөд Африк дээд хэмжээгээр чухалчлан үздэг. Хоёр тал  найрамдлын харилцааг бэхжүүлэхийг Өмнөд Африкийн шинэ засгийн газар хүсэж буй  төдийгүй хамтын ажиллагааны төвшнийг дээшлүүлэхээр хичээн ажиллах болно. Ши  Жиньпин дарга БРИКС-ын орнуудын дээд уулзалтад оролцох ташрамд Өмнөд Африкад  төрийн айлчлал хийхийг Өмнөд Африкийн олон салбарынхан хүсэн хүлээж буй бөгөөд  Рамафоса ерөнхийлөгчийн хүлээн авч буй анхны төрийн айлчлал юм. Өмнөд Африк  Хятад улстай нягт хамтран ажиллаж, Ши Жиньпин даргын айлчлалыг бүрэн дүүрэн  амжилттай ажил хэрэгч үр дүнтэй айчлал  болгоход бэлэн байна гэв. 
 БРИКС-ын орнуудын худалдаа аж үйлдвэрийн зөвлөлийн Өмнөд Африкийн салбар  зөвлөлийн дарга Сурве: Ши Жиньпин даргын өгүүлэлд дурдсан "харилцан ашигтай  хамтаар ашиг хүртэх, хамтаар хөгжих" тухай санал нь Өмнөд Африк Хятадын эдийн  засаг худалдааны хамтын ажиллагааны чухал чанарыг харуулж байаа юм. Хятадын  аж ахуйн нэгжүүд Өмнөд Африк дахь хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, технологийн  дэвшил инновацыг ахиулж, технологийн үр бүтээлийг бизнесийн салбарт нэвтрүүлэн,  инновациар хөгжлийг дайчлахыг хүсэж байна гэжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл