solongonews
Ши Жиньпин дэлхийн интернэт бага хурлын уулзалтад үг хэлэв
2023-11-08 16:19
Ши Жиньпин дэлхийн интернэт бага хурлын уулзалтад үг хэлэв.

    Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 11-р сарын 08-ны өдрийн үдээс өмнө 2023 оны дэлхийн интернэтийн хурлын Ү Жэний дээд хэмжээний уулзалтын нээлтэд зориулан видео хэлбэрээр үг хэлжээ.

    Ши Жиньпин хэлэхдээ "2015 онд дэлхийн интернэтийн II хурлын нээлтэд дэлхийн интернэт сүлжээг хөгжүүлэх засаглалын "Дөрвөн зарчим" болон "Таван баримтлал"-ыг дэвшүүлж, интернэтийн орон зайн нэгдмэл цогц байгуулахыг санаачилсан юм. Энэхүү үзэл баримтлалыг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч эерэг хариу өгсөн. Бид хөгжлийг нэн тэргүүнд тавьж, илүү хүртээмжтэй, цэцэглэн хөгжсөн интернэт орон зай бий болгохыг санаачилж байна. Бид аюул эрсдлийг хамтдаа үүрч, энх тайванч, аюулгүй интернэт орон зай бий болгохыг санаачилж байна. Бид соёл иргэншлээс харилцан суралцаж, илүү тэгш, багтаамжтай интернэт орон зай бий болгохыг санаачилж байна" гэв.

    2023 оны Дэлхийн интернэтийн бага хурлын Ү Жэний дээд хэмжээний уулзалт нь "Багтаамжтай, хүртээмжтэй, уян хатан дижитал ертөнц бий болгох-Интернэтийн орон зайн хувь заяаны нэгдмэл цогц байгуулъя" уриан дор болж байгаа юм.          

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СИНЬХУА АГЕНТЛАГ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл