
Ван Чишань:
- Хятад, Казахстан сайн хөрш, сайн түнш бөгөөд хоёр орны харилцаа өндөр түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч асан Назарбаев нарын стратегийн удирдлага, хувь хүний дэмжлэгээр хоёр талын өндөр түвшний солилцоо эрчимжиж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин, "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн юм. Мөн олон улсын хамтын ажиллагаа өндөр үр дүнтэй, гол чухал ашиг сонирхлын асуудлаар харилцан дэмжсээр ирлээ. Казахстаны шинэ Ерөнхийлөгч Кассим-Жомарт Токаев бол Хятадын ард түмний хуучин танил, сайн найз юм. Хоёр орны удирдагчдын дэмжлэгээр Хятад, Казахстаны стратегийн түншлэлийн харилцаа хөгжлийн эерэг хандлагаа хэвээр хадгалж, хоёр орон, хоёр ард түмэнд үр шимээ өгнө гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.
Масимов:
- Казахстан, Хятад бол сайн хөрш, стратегийн түнш. Хятад улстай тогтоосон харилцаагаа Казахстан гадаад бодлогын тэргүүлэх чиглэлээ болгодог. Хятадтай хамт "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг дэмжиж, хоёр талын харилцааг үргэлжлэн хөгжүүлэхэд Казахстаны тал бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
