solongonews
Ши Жиньпин дарга захидлын хариу илгээсэн нэг жил
2018-11-20 21:15
Ши Жиньпин дарга Улаанмөчирт захидлын хариу илгээсэн нэг жилийн ой тохиож байна.

Ши Жиньпин дарга Улаанмөчирийн гишүүдэд захидлын хариу илгээсний нэг жилийн ой 11-р сарын 21-ний өдөр тохиож байна.

2017 онд Сөнид баруун хошууны Улаанмөчирийн уран бүтээлчид Улаанмөчир байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Ши Жиньпин даргад захидал бичиж, Улаанмөчирийн үүсэл хөгжил, ажлын тайлангаа хийсэн байна.

2017 оны 11-р сарын 21-ний өдөр дарга Ши Жиньпин Улаанмөчирийн уран бүтээлчдэд захидлын хариуг илгээж, захидалдаа Улаанмөчирийн 60 жилийн ажлыг өндрөөр үнэлж, “Улаанмөчир уламжлалаа маш сайн дэлгэрүүлж, амьдралын өнө шимтэй хөрсөнд үндэс суулган, малчин тариачдад үйлчилж, утга урлагийн шинийг санаачлан, ард түмэнтэй илүү ойртсон, уламжлан дурсагдах, өвлөн хадгалагдах олон олон шилдэг уран бүтээлийг бүтээн туурвихаар хичээж, өнө мөнхөд тал нутгийн хувьсгалт утга урлагийн хөнгөн морьт цэрэг болоорой” хэмээн хүссэн байна.

Өвөр Монголын ууган Улаанмөчир 1957 оны 06-р сард Шилийнгол аймгийн Сөнид баруун хошуунд байгуулагдаж байжээ. Одоогоор Өвөр Монгол нийт 75 Улаанмөчиртэй бөгөөд 3000 гаруй уран бүтээлч ард түмэнд урлагийн шимийг хүртээж байгаа юм.

Улаанмөчир хэмээх энэхүү урлагийн онцгой баг бүрэлдэхүүн нь хөдөө орон нутгийн малчин тариачдад уран сайхны тоглолтыг хүргэдгээрээ онцлог билээ. Улаанмөчирийн уран бүтээлчдийг ерөнхийдөө малчин тариачдын дундаас элсүүлдэг бөгөөд дуулах, бүжиглэх, хуурдах гээд олон талын авьяас чадвартай байдаг бол уран сайхны тоглолтоо бүгдийг өөрсдөө зохион бүтээдэг байна.

Тэд салхи шуургыг туулж, халуун хүйтнийг тэсвэрлэн хөдөө хээр говь манхнаар аялж, малчин тариачдад баяр бахдлыг хүртээж, нам засгийн уриа дууг дамжуулан, соёл боловсролыг сурталчилж, хаана ч ямар ч үед тоглолтоо хийдэг болохоор “Тал нутгийн хөнгөн морьт цэрэг” хэмээх алдрыг хүртжээ. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл