ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Төвийн аудитын комиссын дарга Ши Жиньпин 05-р сарын 23-ны үдээс хойш төвийн аудитын комиссын анхдугаар хурлыг даргалан хуралдуулж чухал үг хэллээ. Ши Жиньпин дарга: "Аудитын удирдлагын тогтолцоог өөрчилж, төвийн аудитын комисс байгуулсан явдал бол намын аудитын ажлын удирдлагыг эрчимжүүлэх чухал арга хэмжээ мөн. Төвийн аудитын ажлын төлөвлөлтийг хэрэгжүүлж, бүх Хятадын аудитын ажлын нэгдсэн удирдлагыг эрчимжүүлж, аудитын ажлын эх баялгийн хуваарилалтыг шилдэгжүүлэн, аудитын ажлыг тууштай хийж, чанга нямбай ажиллан, төв чангаар хариуцлага тооцож, төвлөрсөн нэгдмэл, бүхнийг хамарсан, нэр хүндтэй аудит хяналтын систем байгуулж, нам төрийн хяналтын ажлын явц дахь аудитын ажлын чухал үүргийг улам сайн бадруулах хэрэгтэй гэж цохон тэмдэглэсэн байна.
ХНК-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Төвийн аудитын комиссын орлогч дарга Ли Кэчян, ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төвийн сахилга бат шалгах хорооны нарийн бичгийн дарга, төвийн аудитын комиссын орлогч дарга Жао Лэжи нар хуралд оролцлоо.
