ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 04-р сарын 25-нд хөлөг онгоцоор Хөхмөрөнд очин ажиллаж, Хөхмөрний сав газрын экологийн орчин, хөгжил, бүтээн байгуулалттай танилцаж, Хөхмөрний усан замын тээвэр, замын цэгцлэлт, усны урсгалыг хянаж байгаа байдал, далан хашлагын бэхлэлтийн төсөл, хууль бус портыг цэгцэлж байгаа тухай ажлын тайланг сонслоо. Ши Жиньпин дарга:
- Хөхмөрний эдийн засгийн бүсийн хөгжил маш чухал, алхам бүртээ нарийн нямбай ажиллах хэрэгтэй гэж хэлсэн юм.

Мөн тухайн өдөр дарга Ши Жиньпин Жинжөүгийн портоос Чанжян-1 хөлөг онгоцонд сууж, мөрний урсгал дагуу зүүн тийш аялан Хөхмөрний урсгалын тээврийн замыг цэгцэлсэн байдал, Жинжяны далангийн хамгаалалт зэрэгтэй нарийн танилцаж, холбогдох ажлын тайланг сонсов.
Ши Жиньпин дарга:
- Хүн, ус хоёрын хооронд маш чухал харилцаа бий. Дэлхийн хэдэн том соёл иргэншил бүгд том том гол мөрнүүдтэй холбоотой байдаг. Хүнд ус зайлшгүй хэрэгтэй. Гэвч ус хүн төрөлхтөнд аюул учруулдаг. Одоо ч гэсэн усны аюул байгалийн ноцтой гамшгийн нэг хэвээр байна. 2021 онд ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиох үед чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах, 2049 онд Хятадын агуу их сэргэн мандалтыг биелүүлэх явцад гамшгаас сэргийлж түүнийг бууруулах ажлын доголдол хаана байгааг ойлгож, стратегийн арга хэмжээ авах хэрэгтэй гэж хэллээ.

Ши Жиньпин дарга Хөхмөрний эдийн засгийн бүсийн хөгжлийн тухайд:
- Хөхмөрний эдийн засгийн бүс бол ганцаардмал бүс биш, 11 мужтай холбоотой тул нэгэн цогц болгон авч үзэж, бүх талаар зохицонгуй хамтран ажиллаж, алхам бүртээ нарийн нямбай хандах хэрэгтэй. Энэ удаа би энд ажиллаж байгаа нь үзэл санаагаа нэгтгэх гэсэн хэрэг юм. Үүний зэрэгцээ төрөлжүүлэн удирдах хэрэгтэй гэж хэлсэн байна.
