solongonews
Шюй Чилян Америкийн Батлан хамгаалахын сайдтай уулзав
2018-06-28 17:35
Шюй Чилян Америкийн Батлан хамгаалахын сайдтай уулзав.

БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Шюй Чилян АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттистай 28-нд Бээжин хотноо уулзжээ. Шюй Чилян: “Хятад, Америкийн харилцааг хөгжүүлэх боломж бидэнд бий. Харин хоёр орны харилцааг эвдэж бусниулах ямар ч шалтаг байхгүй” гэж Ши Жиньпин дарга хэлсэн юм. Хоёр армийн харилцааг хөгжүүлэх талаар хоёр орны төрийн тэргүүн нар чухал нийтлэг ойлголтод хүрч, стратегийн хамтын ажиллагаа өрнүүлэх чиглэлийг тодорхойлж өгсөн гэжээ.

Ж.Маттис: Түүхийг эргэн харвал хамтын ажиллагаа бол Америк, Хятадын харилцааны гол урсгал болж ирсэн байна. Хоёр орны харилцаанд арми хоорондын харилцаа, хамтын ажиллагаа маш чухал байр суурьтай болж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар армийн бүтээлч харилцаа тогтоож чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ. Уулзалтын үеэр хоёр тал мөн Ази, Номхон далайн бүсийн нөхцөл байдал, Тайваний асуудал зэргээр санал солилцжээ. Шюй Чилян: Өмнөд Хятадын тэнгисийн олон арал олтриг эрт цагаас Хятад улсын нутаг дэвсгэр мөн гэдгийг түүх бүрэн гэрчилдэг. Бид өвөг дээдсээс уламжилж ирсэн нутаг дэвсгэрээсээ ямхын төдийг ч алдахгүй. Түүхэн үнэн, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалах гэсэн Хятад улсын байр суурийг хүндэтгэхийг Америкийн талаас хүсэж байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл