solongonews
Малчин ээж дөрвөн хүүхэдтэйгээ үйлдвэр байгууллаа
2018-11-28 16:48
Малчин ээж дөрвөн хүүхэдтэйгээ үйлдвэр байгууллаа.

Энэ жилийн 11-р сарын дундуур Шийлийн хотын Булган сумын Эрдэнэтал багийн ахмад малчин Дахмаа гуай дөрвөн хүүхэдтэйгээ “Таван хишиг” гэх үйлдвэр байгуулжээ. Тэрээр 2014 онд Ши Жиньпин дарга Шилийнгол аймгаар ажиллахад өөрийн хийсэн цагаан идээгээ амсуулж, сайн үнэлгээ авч байсан юм. Энэ жил таван өрхөөрөө 350 мянган юанийн хөрөнгө оруулж, малын ашиг шимээ нарийн борлуулах анхны туршилт хийхээр энэхүү үйлдвэрээ гаргажээ.

“Таван хишиг” идээний үйлдвэртээ мах үйлдвэрлэх тасаг, цагаан идээ үйлдвэрлэх тасаг, ажлын тасаг, амьдралын тасаг гэж хуваан, арваад ажилтантай болж, захиалга ихтэй байгаа аж.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл