Төрийн зөвлөлийн гишүүн Чэнь Ичинь 04-р сарын 07-нд Бээжинд Тайландын гүнж Сириндхорнтой уулзав.
Чэнь Ичинь гүнж Сириндхорныг Хятадад айлчилж буйд нь халуун дотноор угтан авч, Ши Жиньпин даргын халуун мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг Эрхэмсэг хаан Важиралонгкорнд уламжилж өгөхийг хүсээд, Сириндхорн гүнжийн Хятад, Тайланд хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв.
Чэнь Ичинь хэлэхдээ "Хятад улс Тайландтай хамтран ажиллаж, "Хятад, Тайланд бол нэг гэр бүл" гэсэн уламжлалт найрамдалт харилцааг урагшлуулж, өвлөн үлдээж, Хятад, Тайландын хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг улам бүр гүнзгийрүүлэн, илүү бодитой болгоход бэлэн байна" гэв.
Сириндхорн хэлэхдээ "Хятадад айлчлах бүртээ Хятадын ард түмний халуун дотно найрамдал, найрсаг байдлыг мэдэрч, хоёр орны олон салбарын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсэж, хоёр орны найрамдал үүрд үргэлжлэхийг хүсэж байна" гэжээ.
