Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын Их Хурлын танхимд 04-р сарын 29-ний өдөр Балбын ерөнхийлөгч Видхья Деви Бхандаритай хэлэлцээ хийв.
Хятад улс Балбатай хаяа нийлсэн хөрш бөгөөд үе үеийн найрсаг харилцаатай, хоёр орны ард түмэн сэтгэлийн холбоотой, зовлон жаргалаа нэгтгэсэн нягт харилцаатай юм. Хятадын тал Хятад, Балбын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Балбын тал үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах, тухайн орныхоо байдалд нийцсэн хөгжлийн замыг эрэлхийлэхийг дэмжинэ. Урт удаан хугацааны турш Хятадын талын амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж буйтай холбоотой чухал асуудлаар Балбын тал хэлбэрэлтгүй дэмжлэг үзүүлсэн явдлыг сайшааж байна. Түүнчлэн Балбын тал Бүс ба замыг хамтдаа бүтээн байгуулахад идэвхтэй оролцож буйг сайшааж байна. Балбын эдийн засаг, нийгмийн хөгжлийг үргэлжлүүлэн дэмжихэд Хятадын тал бэлэн байна гэж Ши Жиньпин онцолсон байна.
Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн хамтдаа холбогдох хоёр талт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд байлцав.
