
ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 07-р сарын 02-нд Жүннаньхайд КЗЭ-ийн шинэ удирдах багийг хүлээн авч уулзан, чухал үг хэллээ. Тэрээр: Залуу үеийнхэн хүсэл мөрөөдөл, ур чадвар, үүрэг хариуцлагатай байвал улс орон, үндэстнүүд ирээдүйтэй байна. Өргөн олон залуусыг төлөөлж, тэдний итгэлийг олж, тэдэнд түшиглэх нь манай нам тасралтгүй ялалт өөд урагшлах чухал баталгаа юм. Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалт үе үеийн залуусын хүчин чармайлтаар биелэх болно. Шинэ эриний залуусын ажилд намын удирдлагыг баримталж, Хятадын онцлогтой социалист хөгжлийн замаар замнан, Хятадын мөрөөдлийг биелүүлэх хүрээнд өргөн олон залуусыг хүсэл мөрөөдлийнхөө төлөө уйгагүй тэмцэхийг шаардана гэжээ.
Тэрээр: КЗЭ бол намын туслах, бэлтгэл хүчин юм. Социализмын бүтээн байгуулагч, залгамжлагчийг бэлтгэхийг үндсэн үүргээ болгож, намын засаглал хэрэгжүүлэх залуус олон түмний үндсийг баталгаажуулахыг улс төрийн үүрэг болгож, ажлын гол талын дагуу олон зүйлд үйлчлэх ёстой. Залуу хүнд чиглүүлсэн улс төрийн удирдлагыг эрчимжүүлж, залуус амжилтад хүрэх, шинэ эрин үед тэдэнд сайтар үйлчлэн, хамт олны байгуулалтыг эрчимжүүлэх бөгөөд "Залуусын хөгжлийн дунд, урт хугацааны төлөвлөгөө 2016-2025"-г сайтар хэрэгжүүлнэх хэрэгтэй гэжээ.
