solongonews
БНХАУ-ын дарга Ши Жиньпин эмгэнэлийн цахилгаан илгээв
2019-01-03 10:58
БНХАУ-ын дарга Ши Жиньпин эмгэнэлийн цахилгаан илгээв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 01-р сарын 02-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Путинд эмгэнэлийн цахилгаан илгээж, Магнитогорск хотын орон сууцын барилгад газ дэлбэрч Оросын иргэд амь бие эд хөрөнгөөр хохирсон явдалд эмгэнэл илэрхийлсэн байна.

Ши Жиньпин, ОХУ-ын Магнитогорск хотын орон сууцанд газ дэлбэрч, олон хүн үхэж шархадсан гэж сонслоо. Би Хятадын Засгийн газар болон Хятадын ард түмний нэрийн өмнөөс, мөн өөрийн өмнөөс эндсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж, шархадсан болон эндсэн хүмүүсийн гэр бүлийнхэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна гэжээ.

Мөн өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Оросын ерөнхий сайд Медведевт эмгэнэлийн цахилгаан илгээсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : politics.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл