solongonews
Ордос хот : Эрүүл мэндийн дурдлага маш их таалагдаж байна
2017-10-23 17:13
Сурвалжлагч ХКН-ын XIX их хурлын үеэр Ордос хотын Эзэн хороо хошууны хөдөө орон нутгаар хүрч ардын амьдралын талаар мэдээлэл авсан байна.

Эзэн хороо хошууны Эзэн хороо суурингийн эмнэлгийн хорооны дарга Шехун :

- Ажлын шалтгаанаас ХКН-ын XIX их хурлын шууд нэвтрүүлгийг бүрэн сайхан үзэж чадсангүй. Харин ажлын дараа би нөхөж сайн үзсэн. Дарга Ши Жиньпин тайландаа, иргэдийн эрүүл мэндийн талын бодлогыг өргөжүүлж, иргэдэд бүх талын бөгөөд үелэлийн чанартай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, эм эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, хөдөө орон нутгийн эм эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээний систем ба эмчийн эгнээг чангатгана гэж дурджээ. Энэ нь бидэнд маш их таалагдаж байна гэлээ.

- Одоо малчин тариачид эмнэлэгт үзүүлэхэд тун хялбар болсон. Баг эрүүл мэндийн газартай, суурин эмнэлэгтэй болж, хөдөө орон нутгийн эмнэлгийн тусламж илүү сайжирсан байна. Эмийн үнэ ч хямдарсан байна гэж Эзэн хороо хошууны Эзэн хороо суурингийн эмнэлэгт үзүүлж байсан малчин Лондон ярилаа. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл