"Хятад, Их Британийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломж, хэтийн төлөв" сэдвээр зохион байгуулсан хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хурал 21-нд Лондон хотноо болж, хоёр талын улс төр, худалдааны салбарын зуу орчим төлөөлөл "Бүс ба зам" санаачилгын хүрээн дэх ажил хэрэгч хамтын ажиллагааны боломж, зам суваг, арга барилыг судлан ярилцсан байна.

Хурлыг Хятадын олон улсын арилжаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэг, Их Британи болон Хятадын арилжааны нийгэмлэг, Их Британи болон Хятадын арилжаачдын холбоо хамтран зохион байгуулжээ.
Хятадын олон улсын арилжаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн дэд дарга Жан Вэй хуралд тавьсан илтгэлдээ: Энэ жил Хятадын өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой тохиож байна. Ши Жиньпин дарга Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад тавьсан илтгэлдээ, Хятадын нээлттэй бодлого өөрчлөгдөхгүй, улам нээлттэй байх болно гэж давтан онцолсон юм. Энэ нь Хятад, Их Британи хоёр оронд, цаашлаад дэлхийн олон оронд хөгжлийн улам их боломж бүрдүүлэх болно гэжээ.
