
Орон нутгийн цагаар 20 цаг 40 минутад Ши Жиньпиний тусгай исэх онгоц Преторийн Ватерклооф цэргийн нисэх онгоцны буудалд газардсан байна. Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд Линдиве Сисулу зэрэг засгийн газрын өндөр албан тушаалтнууд Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарыг халуун дотноор угтан авчээ.
Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс Өмнөд Африкийн засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ. Ши Жиньпин хэлэхдээ:
-Хятад, Өмнөд Африк дипломат харилцаа тогтоосон 20 гаруй жилийн турш хоёр орны харилцаа бүх талаар хөгжиж, түншлэлийн харилцаанаас стратегийн харилцаа, дахин иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүрэх томоохон алхам хийсэн юм. Энэ удаагийн айлчлалаар ерөнхийлөгч Кирилл Рамафозатай хоёр талын харилцаа, Хятад-Африкийн хамтын ажиллагааны асуудлаарх форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалт, олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, шинэ эриний Хятад-Өмнөд Африкийн харилцааг өндөр түвшинд хүргэн, хоёр орны ард иргэдэд илүү сайн үр өгөөж хүртээхийг хүсэж байна гэжээ.
