solongonews
Пэн Лиюань Охид, эмэгтэйчүүдийн боловсролын асуудлаарх тусгай хуралд оролцов
2019-03-27 11:01
Пэн Лиюань Охид, эмэгтэйчүүдийн боловсролын асуудлаарх тусгай хуралд оролцов.

Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий, ЮНЕСКО-гийн Охид, эмэгтэйчүүдийн боловсролын тусгай элч Пэн Лиюань ЮНЕСКО-гийн урилгаар 03-р сарын 26-ны өдөр Парис дахь төв байранд болсон Охид, эмэгтэйчүүдийн боловсролын асуудлаарх тусгай хуралд оролцсон байна.

Хуралд ЮНЕСКО-гийн Охид, эмэгтэйчүүдийн боловсролын шагнал авч байсан хүмүүсийн төлөөлөл үг хэлж, туршлага, санал бодлоо хуваалцжээ. Пэн Лиюань илтгэл тавьж, охид эмэгтэйчүүдийн боловсролд оруулсан ЮНЕСКО болон төлөөлөгчдийн хувь нэмрийг үнэлж, Хятадын туршлагаас хуваалцан,тусгай элчээр томилогдсон 5 жилийн ажлаа дүгнэн, "Цоморлиг хөтөлбөр" зэрэг төслүүдээ танилцуулжээ. 

Пэн Лиюань: - Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих нь маш хүндэтгэлтэй ажил учраас илүү их анхаарал тавьж, дэмжин, үүний төлөө тэмцэх ёстой юм. Мэдлэг боловсрол, ур чадвар эмэгтэйчүүдийн хувь заяаг өөрчилдөг. Эрх тэгш, чансаатай боловсрол эзэмшүүлбэл эмэгтэйчүүд адилхан амжилтад хүрэх боломжтой. Хятадын тал ЮНЕСКО-гийн энэ ажлыг хүчтэй дэмжиж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтаар дамжин олон улсын боловсролын солилцоо, хамтын ажиллагаанд боломж, индэр бүрдүүлж, улам олон охид эмэгтэйчүүдийг сайн сайхан ирээдүйн зүг хөтөлнө гэж цохон тэмдэглэжээ.

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулей: Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэх нь НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн чухал агуулга бөгөөд ЮНЕСКО-гийн чухал ажлын нэг юм. Хятад улсын тус салбар дахь хүчин чармайлтыг ЮНЕСКО өндрөөр үнэлж, хатагтай Пэн Лиюань үүнд ихээхэн хувь нэмэр оруулсанд талархал дэвшүүлье гэжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл