solongonews
Тэнгисийн хиймэл дагуул хөөргөсөнд баяр хүргэв
2018-10-29 17:28
Тэнгисийн хиймэл дагуул хөөргөсөнд баяр хүргэв

10-р сарын 29-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Францын ерөнхийлөгч Макрон нар харилцан баярын цахилгаан илгээж, Хятад, Франц хамтарч хиймэл дагуул амжилттай хөөргөсөнд баяр хүргэлээ.
Ши Жиньпин баярын цахилгаандаа: Сансар судлалын хамтын ажиллагаа бол Хятад, Францын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал агуулга юм. Хятад, Франц хамтарч тэнгисийн хиймэл дагуул хөөргөсөн нь хоёр орны сансар судлалын хамтын ажиллагааны шинэ амжилт бөгөөд дэлхийн хэмжээнд тэнгисийн байгаль орчны хяналт, гамшгийг бууруулах, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарт чухал үүрэг гүйцэтгэх юм. Хятад улс Францтай тогтоосон харилцаагаа чухалчилж, хоёр орны олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад, Францын илүү нягт, урт хугацааны, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд гарган, хоёр орон, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.
Макрон баярын цахилгаандаа: Франц, Хятад хамтарч тэнгисийн хиймэл дагуул амжилттай хөөргөсөн нь хоёр орны сансар судлалын салбарын хамтын ажиллагаа чухал алхам хийснийг харууллаа. Энэ төсөл хоёр орны сансар судлалын байгууллага, судлаачдын шаргуу хөдөлмөртэй салшгүй холбоотой, мөн Франц, Хятад хоёр орон олон улсын хамтын нийгэмлэгийн цаг уурын өөрчлөлтийн сорилтыг даван туулах итгэл зоригийг харууллаа. Сансар судлалын хамтын ажиллагаа бол Франц, Хятадын стратегийн хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Франц улс Хятадтай хамт хоёр орны сансар судлал, цаг уурын өөчлөлтийн эсрэг арга хэмжээ авах хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл