Ши Жиньпин дарга 04-р сарын 24-ний үдээс хойш Хөхмөрний гурван хавцлын том хашилга дээр гарч Хөхмөрний дээд, доод урсгалыг ажиж гурван хавцлын төслийн бүтээн байгуулалт, цахилгаан станц, усан ашиглалт, усан тээвэр, амь ахуйн хамгаалалт зэрэг талын нарийн байдалтай танилцлаа. Дараа нь усан тээврийн газар дээрх онгоцны торомс, онгоц дээшлүүлэх машин болон зүүн эрэг дээрх цахилгаан станцад очиж ажил шалгасан байна.
Тэрбээр ажилтнуудад хандан өнөөдөр гурван хавцлын том хашлага дээр ирж байдлыг ойлгосондоо маш ихээр баярлан догдолж буй. Улс гүрэн ийм агуу их амжилт бүтээмж олж чадсан нь та бүхний үзүүлсэн хувь нэмэртэй салшгүй холбоотой. Улс гүрэн хүчирхэгжих хэрэгтэй, үндэстнүүд сэргэн мандах хэрэгтэй. Үүнд заавал бидний мохошгүй чармайлт, буцашгүй тэмцэл шаардагдана. Үндэсний агуу их сэргэн мандалт нь нэгэн үе баярлан хөөрөлдөөд, хэнгэрэг цангаа дэлдээд биелүүлчихэж чадах юм биш. Бид өөрийн чармайлгадаа түшиглэнэ. Том гүрэн заавал чухал зэвсгийг эзэмших хэрэгтэй. Өөрийнхөө хүчээр бие дааж шинийг үүдэх чадвараа дээшлүүлэх хэрэгтэй. Гурван хавцлын төслийг анхлан байгуулж байсан үеийг бодохоор хэрвээ гадаадаас оруулахад түшиглэн бусдын хандивт түшиглэсэн бол өнөөдрийн удирдах чадвар байж чадахгүй юм. Бид өөрсдөө хүнд бэрхийг ялан давж, гурван хавцлын төсөл шиг иймэрхүү амжилтыг олсон төдийгүй боловсон хүчин хүмүүжүүлсэн. Би та нарын өмнөөс омогшиж байна, манай улс гүрэн ийм их чадалтай болсонд бахархаж байна. Бид хамтдаа чармайн сэтгэл нэгдэж 1.3 тэрбум гаруй ард түмэн сэтгэл нэгдэн Хятадын хүсэл мөрөөдлийг хамтдаа биелүүлье гэж хэллээ.
