
Эрхэм хүндэт ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Инь Шяо нарийн бичгийн даргын орлогч Танаа,
ГХЯ-ны ГССХ-ны газрын захирал Х.Мандахцэцэг болон зочид төлөөлөгчид өө,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хятадын Коммунист залуучуудын холбооны 18-р бүгд хурал саяхан амжилттай болж өндөрлөсөн энэ үед Хятадын залуусын төлөөллүүд нөхөрсөг хөрш орон Монгол Улсад айлчлал хийж буй нь чухал ач холбогдолтой. Мөн миний бие БНХАУ-ын ЭСЯ-ыг төлөөлөн найз нөхөд та бүхнийг энд хүрэлцэн ирсэн ирсэн таатай буйгаа илэрхийлье. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Гадаад харилцааны яам залуусын төлөөллүүдийн айлчлалын бэлтгэлийг бүрэн хангаж, Монголын залуус тэднийг халуун дотноор угтан авсанд Хятадын тал талархалтай байна. БНХАУ-ын Элчин сайдын хувьд Ши Жиньпин даргын 2014 онд Монгол Улсад хийсэн айлчлал арвин үр өгөөжтэй байж, хоёр улсын залуус нэгэн хамтдаа хуран цуглаж буйг хараад би их баяртай байна. Энэ удаагийн айлчлалаар та бүхнийг нөхөрлөлөө бататгаж, хоёр улсын ард түмний найрамдлыг үеэс үед уламжилна гэдэгт итгэлтэй байна.
Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа амжилттай хөгжиж байна. Энэ жил бол хоёр улсын харилцааны их хөгжлийн жил. Өнгөрсөн 4-р сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д амжилттай айлчлан, Бо-Ао-гийн Азийн форумд оролцсон. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн БНХАУ-ын Чиндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцон энэ үеэр хоёр улсын удирдлага нар хоёр улсын харилцааг илүү гүнзгийрүүлэх талаар олон чухал тохиролцоонд хүрэн, Хятад Монголын харилцааны хөгжлийн шинэ төлөвлөгөөг гаргасан. Хятадын тал Монголд элэгсэг дотно, үнэнч шударга, үр өгөөжтэй, хүртээмжтэй үзэл баримтлалаа баримталж, "Бүс ба зам" санаачилга болон "Хөгжлийн зам" стратегийг уялдуулахад түлхэц өгсөөр ирсэн. "Бүс ба зам" санаачилгын хүрээнд хоёр улсын бүх салбарын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж, хоёр улсын залууст илүү олон боломжуудыг бий болгож байна. "Бүс ба зам" болон "Хөгжлийн зам"-ыг Хятад Монгол хоёр улсын залуусын бүтээх зам мөн хүслийн зам гэж хэлж болно. Залуу найз нөхдийг боломжоос атгаж, өөрсдийн аз жаргал, хүсэл мөрөөдлөө хоёр улсын харилцааны их хөгжлийн түүхтэй нягт холбож, "Бүс ба зам" хэмээх энэ том хөлөг онгоцоор дамжуулан өөрсдийн үйл хэргээ хөгжүүлнэ гэдэгт найдаж байна.
Залуусын харилцаа бол Хятад, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны чухал хэсэг мөн хоёр улсын харилцааны ирээдүйн хүсэл эрмэлзэл. Бүх залуу нөхөд мөрөн дээрээ хоёр улсын удирдагч нарын захиасыг өргөж, хоёр улсын ард түмний итгэлийг тээж байгаа бөгөөд тэд хоёр улсын найрамдлыг залгамжлагч гарцаагүй мөн байх болно. Ши Жиньпин дарга, залуучууд бол нийгмийн хамгийн том эрч хүч, хамгийн бүтээлч бүлэг учраас инновацийн эхэнд явж, шинэ санаа гаргаж, шинэчлэлийн үеийг эхлүүлэх манлайлагчид байх нь мэдээжийн хэрэг хэмээн хэлсэн байдаг. Залуу нас бол хүний амьдралын хамгийн сайхан үе. Тиймээс та бүхнийг энэ цаг үеэ нандигнаж, энэ цаг үеэ сайтар ашиглаж, зоригтойгоор урагш тэмүүлж, хамгийн сайхан үеэ хамгийн том үйл хэрэгтээ зориулаасай хэмээн хүсэж байна. Мөн хоёр улсын бүх салбарын хамтын ажиллагааг манлайлж, хоёр улсын харилцаанд шинэ цус сэлбэж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдлийг бүтээхийн төлөө хувь нэмрээ оруулаасай гэж хүсч байна.
Залуу нөхөд өө,
Урд гарсан чихнээс хойно ургасан эвэр хатуу. Маргааш бол та бүхнийх, ирээдүй ч та бүхнийх. Залуу насанд харамсалгүй байж, сайхан амьдралын түүх бичих хэрэгтэй. Хятад, Монгол хоёр улсын ард түмний найрамдал илүү гүнзгий бат бөх байж үеэс үед уламжлагдах болтугай хэмээн ерөөе. Бүх найз нөхөд та бүхэнд эрүүл энх, аз жаргал, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэхийг ерөөе.
Та бүхэнд баярлалаа.
