ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, Хятад улсын шинжлэх ухаан технологийн удирдах багийн дарга Ли Кэчян Хятадын шинжлэх ухаан технологийн удирдах багийн бүх гишүүдийн анхдугаар хурлыг 12 сарын 06-ны өдөр Бээжин хотноо даргалан хуралдуулсан байна.
Тэрээр инноваци бол улс орны ирээдүйд холбогдох чухал асуудал юм. Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын удирдлага дор Хятад улс шинэ хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, шинийг санаачлахыг хөгжүүлэх хөгжлийн стратегийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ томоохон салбаруудад технологийн хөгжлийг бэхжүүлж, нийгэм нийтийн шинийг санаачлах түвшин дээшилж, шинжлэх ухаан, технологийн дэвшил, хуучин болон шинэ энергийн өөрчлөлт шинэчлэлт нь эдийн засгийн хөгжилд асар их түлхэц нөлөө үзүүлсэн байдаг гэсэн байна.
Ли Кэчян: Хятад улсын шинжлэх ухаан технологийн удирдах багийн гишүүд Ши Жиньпин даргын шинэ эрэн үеийн Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг хэрэгжүүлж, ХНК-ын XIX их хурлын үзэл баримтлал дээр суурилан, шинжлэх ухаан, технологийн хөгжлийг ахиулж, шинжлэх ухаан, технологийн салбарын ерөнхий зохицуулалтыг сайжруулан, холбогдох төрийн бодлогын хэрэгжилтийг бэхжүүлж, Хятад улсыг бүтээн байгуулахад хувь нэмрээ оруулахаар хичээн ажиллах хэрэгтэй хэмээн онцолсон байна.
