solongonews
Ши Жиньпин Монакогийн хант улсын төрийн тэргүүнтэй уулзав
2019-03-25 09:24
Хятад улсын дарга Ши Жиньпин 03-р сарын 24-ний өдөр Монако хаант улсад Монакогийн хант улсын төрийн тэргүүн II Альберттай хэлэлцээ хийжээ.

Ши Жиньпин: - Монако хаант улсад урилгаар төрийн айлчлал хийж байгаадаа маш их баяртай байна. Энэ нь Хятад улсын дарга анх удаагаа Монако хаант улсад төрийн айлчлал хийж байгаа юм. Манай хоёр орон үндэсний зан заншил ижил төстэй, хамтын зорилттой. Хятад болон Монако дипломат харилцаа тогтоосны 20 жилийн турш хоёр тал нөхөрсөг эрх тэгш харилцаж иржээ. Одоогийн байдлаар Хятад, Монакогийн хооронд хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж, прагматик хамтын ажиллагаа хөгжсөөр байна. Нэн ялангуяа байгаль орчныг хамгаалах, цахилгаан холбоо, гар утасны төлбөр тооцоо зэрэг шинэ салбарын хөгжлөөр Хятад, Европын Холбооны хамтын ажиллагааны тэргүүн эгнээнд орж байдаг. Хятад, Монакогийн харилцаа том жижиг, өөр өөр түүх соёл, өөр өөр нийгмийн тогтолцоотой орнууд хоорондын найрсаг солилцооны үлгэр жишээ болж байна хэмээн онцолжээ.

Тэрээр: - Та бид хоёр хагас жилийн дотор харилцан айлчиллаа. Энэ нь Хятад, Монакогийн харилцаа өндөр түвшинд хүрсний илрэл юм. Монакогийн тал "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг Хятад улс сайшааж байна. Мөн хоёр тал байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэх шаардлагатай. Эрхэм төрийн тэргүүн таныг Хятад улсад байгаль орчныг хамгаалах нийгмийн халамжийн үйл ажиллагаа явуулж, хүмүүнлэгийн солилцооны агуулгыг үргэлж баяжуулахыг Хятад улс сайшаана гэжээ.

Альберт II Монакогийн хант улс, Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Ши Жиньпин дарга тус улсад түүхэн айлчлал хийж буйд талархал илэрхийлээд: - БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой болж буй энэ үеэр Хятадын хөгжил асар их амжилтад хүрэхийг ерөөж байна. Монако улс Хятадтай шинжлэх ухаан, технологи, инновац, экологи байгаль орчин, зэрлэг амьтныг хамгаалах, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх бэлэн байна. Мөн Хятадын уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон улсын үйл хэрэгт гүйцэтгэж буй үүрэг хариуцлагыг өндрөөр үнэлж байна. Ирэх онд Хятад улсын зохион явуулах “Биологийн олон янзын конвенц”-ын гэрээлэгч орнуудын XV хурлыг идэвхтэй дэмжиж, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмыг амжилттай зохион явуулахыг хүсье. Монако, Хятадын соёлын солилцоог дэмжиж, хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд Монако улс бэлэн байна гэжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл