Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд туслах, гамшгийн дараах нөхөн сэргээлтийг гүйцэтгэхэд бүхий л хүчин чармайлтаа гаргав. 2023 оны 7-р сарын сүүлч, 8-р сарын эхээр Хятадын умрад бүс нутаг, Хятадын зүүн хойд бүс нутаг, Шар мөрний доод хэсэг ба Хуайхэ голын сав газрын хойд хэсэгт хүчтэй аадар бороо орж, үер бууж, геологийн гамшиг нүүрлэжээ. 12-р сарын 18-нд Ганьсү мужийн Линьшя жөүгийн Жи Шишань шяньд 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, их хэмжээний хохирол учирсан байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин байгалийн гамшигт нэрвэгдсэн ард түмэнд үргэлж санаа тавьж, гамшигт нэрвэгдэгсдэд туслах, гамшгийн дараах сэргээн босгох ажилд ихээхэн ач холбогдол өгч, олон удаа чухал заавар өгч, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа, амьдралын эмх цэгцийг аль болох түргэн шуурхай сэргээхэд холбогдох орон нутаг, хэлтэс албад бүхий л хүч чармайлтаа дайчлан ажиллав.

2023 оны 8-р сарын 2-нд Бээжин хотод аялал жуулчлалаар ирж, ширүүн бороонд дайрагдсан Өвөр Монголын бага ангийн 3-р оны сурагч Бээжингийн зэвсэгт цагдаагийн газрын 3-р салбарын Ван Лэйминд талархал илэрхийлэв. Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сэтгүүлч ЖЮЙ ХУАНЬЗҮН.
