solongonews
Хэвлэл мэдээллийн хэрэгслийг гүнзгийрүүлэн хөгжүүлж, бүх намын нийт иргэдийн үзэл суртлын үндэс суурийг бэхжүүлнэ
2019-01-26 16:20
Хэвлэл мэдээллийн хэрэгслийг гүнзгийрүүлэн хөгжүүлж, бүх намын нийт иргэдийн үзэл суртлын үндэс суурийг бэхжүүлнэ.

       ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 01-р сарын 25-ны өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Ⅻ суралцах хуралд үг хэлж, бүх Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Тус хурал "Бүх төрлийн хэвлэл мэдээллийн эрин үе болон хэвлэл мэдээллийг уялдаатай хөгжүүлэх” сэдвээр өрнөж, хэвлэл мэдээллийг уялдаатай хөгжүүлж буй тэргүүн фронт болох Ардын Өдрийн сонины шинэ хэвлэл мэдээллийн төвд суралцах хурал хийх, тайлбарлах, ярилцах зэргийг уялдуулан зохион байгуулсан байна.

Цаг үеийн урсгалыг дагаж хэвлэл мэдээллийн уялдаатай хөгжлийг ахиулан, гол гол хэвлэл мэдээллийн байгууллагыг уламжлах эрч хүчтэй болгон, нэр нөлөөг нь өсгөх хэрэгтэй. Нийт иргэдийнхээ итгэл үнэмшил, үнэт зүйл, ёс суртахууныг дээшлүүлж, эерэг энергийг эрчимтэй уламжлах хэрэгтэй гэж Ши Жиньпин дарга онцолсон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл