solongonews
Эрээн хотын удирдлагууд Монгол Улсын Дорноговь аймагт айлчлан тууз хайчлав
2017-12-22 18:05
Эрээн хотын Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, орлогч хотын дарга Лю Зипин тэргүүтэй бүрэлдэхүүн Монгол Улсын Дорноговь аймагт 12-р сарын 04-ний өдөр урилгаар хүрч, Эрээн хотын хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалтууд ашиглалтад орсны нээлтийн арга хэмжээнд оролцсон байна

Лю Зипин Тууз хайчлах ёслол дээр:

- Эрээн хот, Дорноговь аймаг хөрш зэргэлдээ, зан үйл ижилхэн, сүүлийн жилүүдэд хоёр тал эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлалын олон салбарт харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ахиц гаргасан гэж хэллээ.

Энэ удаагийн буцалтгүй тусламж нь Сайншандын хотын гудамж талбайг бүрэн шинэчлэх, замын дагуух хос гэрэлтүүлгийг шинэчлэх, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн танхимын өргөтгөл засварын ажлыг хамран 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол Улс дахь айлчлалтын үр дүн болон ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газрын умард зүг нээлт хийх стратегийг хэрэгжүүлэх, басхүү хоёр орны хоорондын эе найрамдуу ажил хэрэгч хамтын ажиллагааны үр дүн. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Эрээн хот, Дорноговь аймаг нь Хятад, Монгол улсын орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны загвар болно гэдэгт итгэлтэй байна.

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин аймгийнхаа бүх иргэдээ төлөөлөн, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалтад үзүүлсэн тусламжид талархал илэрхийлсэн байна. Тэрээр:

- Дорноговь аймаг болон Эрээн хот 22 жилийн турш найрамдалт хамтын ажиллагаа, харилцааг баримталсаар ирсэн. Эрээн хотын Засгийн газар нь энэ удаагийн буцалтгүй тусламжаар байгуулсан Сайншанд хотын иргэдийн амьдралын төсөл нь Эрээн хотын Засгийн газраас Дорноговын иргэдэд бэлэглэж байгаа бэлэг юм. Манайх аймгийнхаа иргэдийн амьдрах орчинг сайжруулж, амьдрахад таатай түвшинг дээшлүүлэн, хоёр орны иргэд хоорондын нөхөрлөлийг улам гүнзгийрүүлэх болно гэж хэлсэн байна.

Нээлтийн арга хэмжээнд оролцсон УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан:

- БНХАУ, Монгол Улс хоорондоо стратегийн түншлэлийн харилцаатай. БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг дурдан гаргаж, Монгол Улс нь хөрш, зам дагуух улсын хувьд боломжийг ашиглан БНХАУ-ын эдийн засгийн хөгжлийн "Хурдны галт тэрэг" -нд гарах шаардлагатай. Одоогийн байдлаар Монгол Улсын дотоодын эдийн засаг уналтанд орж, эдийн засгийн хямрал дарамтанд байна. Ийм хүнд цаг үед Эрээн хотын Засгийн газар нь талуудын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлж, Дорноговь аймгийн Сайншанд хотод буцалтгүй тусламжаар иргэдийн амьдралын томоохон төслийг хэрэгжүүлж, тухайн орон нутгийн амьдралын орчинг эрс сайжруулан бүс нутгийн тогтвортой хөгжилд хүчтэй нөлөө үзүүлж, хүчтэй урам зориг өгсөнд бид гүнээ талархаж байна. Хоёр тал үргэлжлэн олон салбарын ажил хэрэгч харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан ашигтай, үр өгөөжтэй үр дүнд хүрэх болно гэдэгт найдаж байна.

Нээлтийн ёслолын дараа Лю Зипин тэргүүтэй бүрэлдэхүүн болон Монголын талын төлөөлөгчид гудамж талбай, зам дагуух гэрэлтүүлэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн танхимыг сонирхон үзсэн байна.

Дараа нь Лю Зипин болон Монголын тальн холбогдох хүмүүс ажлын уулзалт зохион байгуулав. Лю Зипин:

- Эрээн боомт Монгол Улсад хандуулан нээсэн хамгийн том боомт бөгөөд Хятад-Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, соёлын солилцоо, хүмүүнлэгийн салбарын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрээн хот Монгол Улсын Дорноговийн бүс нутагтай хиллэдэг ба хоёр талын иргэд хоорондын эдийн засаг, худалдааны харилцаа маш идэвхтэй байдаг. Эрээн хотын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дорноговь аймагт хэрэгжиж байгаа хэд хэдэн амьжиргааны төсөл нь хоёр талын удирдагчдын тохиролцсон хамтын чухал ойлголт, мөн хоёр орны найрсаг хамтын ажиллагааны үр дүнд хүрч, Дорноговь аймгийн хөгжлийг хараад баяртай байна. Эрээн хотын дөрвөн тулгуур салбар нь олон улсын худалдааны ложистик, импорт, экспортын боловсруулалт, хил дамнасан соёлын аялал жуулчлал, цэвэр эрчим хүч бөгөөд Дорноговь аймгийн хөгжлийн чиглэлтэй маш сайн нийцэж байна. Хоёр тал үүнийг харгалзан хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагаа, хил дамнасан аялал жуулчлал, малын гаралтай бүтээгдэхүүний импорт, экспорт зэрэг салбарууд идэвхтэй харилцан, ялангуяа, Хятад-Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, хил дамнасан аялал жуулчлалын баримт бичгийн асуудал дээр Монгол Улсын холбогдох байгууллага нэгжийг идэвхтэй уриалан, хоёр талын бүс нутгийг хөгжүүлэх ажлыг хурдасгах, хоёр орны иргэдэд бодит үр өгөөжийг бий болгохын тулд томоохон ахиц дэвшил гаргахыг найдаж байна гэсэн байна.

Б.Дэлгэрсайхан:

- Монгол Улсын экспортын 60 гаруй, импортын 70 гаруй хувь нь тус тус Эрээн боомтоор дайран өнгөрч, Эрээн боомт, Замын-Үүд боомтуудын Хятад, Монголын хоорондох эдийн засаг, худалдааны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоёр орны Гадаад харилцааны сайдын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдад идэвхтэйгээр хариу мэдүүлэлт хийж, Шадар сайд тэргүүтэй баг Хятад, Монголын хил дамнасан эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт болон хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагаа зэрэг ажил хэргийн талаар айлчлалт судалгаа хийж, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хөгжлийн хурдыг хурдасгахыг уриалсан байна.

 Т.Энхтүвшин Дорноговь аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар танилцуулж, аймгийн эдийн засгийн гол тулгуур салбарууд нь уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй байж, 2018 онд хоёр тал бие биенийхээ нөөц баялгийг нөхөх, соёл, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал зэрэг талын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, онцгойлон Замын-Үүд-Эрээн боомтын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, амьд хонины экспорт, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагаа  зэрэг тал дээр хамтын ажиллагаа өрнүүлэн, хоёр талын хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулна гэсэн байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл