solongonews
Гадаадын хэвлэл мэдээллээр ХКН-ын XIX их хурал
2017-10-20 17:07
ХКН-ын XIX их хурлын тухай гадаад улсын хэвлэл мэдээллийнхэн хэрхэн мэдээлэв?

Францын “Цуурай сонин”-д Хятадын дарга Ши Жиньпиний Хятад улсын хөгжил хоёр шатаар явах төлөвлөгөөний тухай онцолсон байна.

2020 оноос тус зууны дунд хүртэл хоёр шат хуваана. Нэгдүгээр шат нь 2020 оноос 2035 он хүрч, бүх талын чинээлэг нийгмийг бүтээн байгуулах суурин дээр цаашид 15 жил хичээж, орчин үеийн социалист нийгмийг үндсэндээ бүтээн байгуулна. Хоёрдугаар шат үе нь 2035 оноос тус зууны дунд хүрч, энэ хугацаанд орчин үеийн социалист нийгмийг үндсэндээ бүтээн байгуулсан суурин дээр цаашид 15 жил хичээж, Хятад улсыг баян хүчирхэг ардчилсан соёл иргэншилтэй орчин үеийн социалист хүчирхэг улс болгон бүтээн байгуулна. Францын радио сайтын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хятад улс эдийн засгаа нээлттэй байлгаж байгаагаар Франц компаниуд шинэ боломжуудтай болно” гэх нийтлэлд Хятадын эдийн засгийн тухай судалдаг Мари-Феррандо Наварре онцлохдоо, Хятадын дарга Ши Жиньпин ХКН-ын XIX их хурлын тайландаа Хятад улс эдийн засгаа нээлттэй байлгаж байгаа нь Францын компаниудад шинэ боломжууд нээлттэй болно гэжээ.

Египетийн “Пирамидын сонин” сайтын мэдээлснээр, дараагийн хэдэн өдрийн хурлаар хамгийн анхаарлыг татаж байгаа нь ХКН-ын төлөөлөгчөөс Хятадын Төвийн Сахилга Батын Шалгах Комиссоос мэдүүлсэн ажлын тайлан болон ХКН-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай болно гэжээ.

Испанийн ЕФЕ (efe) агентлагийн 10 дугаар сарын 18-ны өдрийн түргүүн нүүрэнд ХКН-ын XIX их хурлын тухай мэдээлж байлаа. Мэдээлэлд ХКН-ын XIX их хурлын үеэр Хятадын дарга Ши Жиньпин тайландаа “Хятад улсын онцлогтой социализм нь шинэ цаг үед оров”, “60 сая гаруй хүн ам ядуурлаас гарав” зэргийг гол онцолж байлаа. Бразил улсын EXAME сайт 17-ны өдөр Испанийн ЕФЕ (efe) агентлагийн мэдээнээс иш татаж, ХКН нь Барууны хэв маяг ардчиллыг хуулбарлахгүй гэжээ. Мэдээлэлд ХКН-ын XIX их хурал болохоос өмнө хэвлэлийн бага хурлын төлөөлөгч Түө Жэнь Хятад улс барууны хэв маяг ардчиллыг хуулбарлахгүй гэжээ. Соёлын өвөрмөц уламжлал, түүхэн өвөрмөц хувь тавилан, улсын өвөрмөц нөхцөл байдал зэрэг нь Хятад улс заавал өөрийн онцлог шинжид зохицох хөгжлийн замаар замнахыг тогтоожээ гэв.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл