
Ши Жиньпин дарга:
- Та ерөнхийлөгч болсноос хойш Хятад, Филиппиний харилцаанд шинэ хуудас нээсэн юм. Филиппиний талтай хамт байж, сайн хөршийн найрсаг харилцааны чиглэлээ баримтлан хамтын хөгжлийн гол зорилтоо тогтоож, санал зөрөлдөөнөө зүй зохистой зохицуулах дээд оюун ухаанаа дайчлан, Хятад, Филиппиний харилцаа хэзээд зөв чиглэлээр эрүүл, тогтвортой хөгжихийг баталгаажуулахад Хятадын тал бэлэн байна гэж хэллээ.
Дарга Ши Жиньпин мөн:
- Хятадын тал хэзээд АСЕАН-ыг хөрш орнуудтай харилцах гадаад харилцааны тэргүүлэх чиглэл болгоно. Хятад, АСЕАН стратегийн түншийн харилцаа тогтоосны 15 жилийн ой, Хятад-АСЕАН-ы шинэчлэлийн жил энэ онд тохиож байна. Хятад-АСЕАН-ы харилцааг зохицуулагчийн үүргийг Филиппин хүлээх болно. Филиппиний талтай нягт харилцан уялдаж, Хятад-АСЕАН-ы харилцаа, Зүүн Азийн бүсийн хамтын ажиллагааны тасралтгүй хөгжлийг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэж хэлсэн байна.

Дутерте:
- Одоо Филиппин, Хятадын харилцаа хөгжлийн сайн хандлагаа хэвээр хадгалж байна. Филиппиний эдийн засаг, нийгмийн хөгжил, терроризмыг эсэргүүцэж, тогтвортой байдлаа хамгаалах хүчин чадлаа дээшлүүлэхэд Хятад улс дэмжиж тусалсан явдалд Филиппин талархаж байна. Хятадын талтай хамтдаа хичээж, хоёр талт харилцаа зөвшилцлөөр дамжин Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг үргэлжлэн хамгаалж, Өмнөд Хятадын тэнгисийг Филиппин, Хятад хоёр орны хамтын ажиллагааны салбар болгоход Филиппиний тал бэлэн байна гэсэн байна.
